Энэ онд дулааны IV станцад 50 мегаваттын өргөтгөл хийнэ

Аливаа улс орны эдийн засгийн гол салбарын нэг бол эрчим хүчний салбар юм. Олон улсын эрчим хүчний агентлагийн судалгаагаар 2006-2030 оны хооронд хөгжиж буй ази тивд эрчим хүчний үндсэн эрэлт хэрэгцээ хоёр дахин өсөх төлөвтэй байна.

Манай улс жилдээ 7,5 тэрбум киловатт цаг  цахилгаан эрчим хүч хэрэглэж байгаагаас 80 хувийг нь дотоодоос,  20 хувийг нь ОХУ-аас импортоор авч байна. Гэвч Манай улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 7-10 хувиар өсөж байгаа. Тиймээс 2018 оны Засгийн газрын хуралдаанаар  "2018-2023 онд төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг"  хэрэгжүүлэх дунд хугацааны Үндэсний хөтөлбөрийг баталсан байдаг. Дунд хугацааны хөтөлбөрт цахилгаан импортлох асуудлыг зогсоож, эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс бүрэн хангаж нөөц эх үүсвэрүүдийг байгуулах төлөвлөгөө тусгагдсан юм. Харин одоо эрчим хүчний салбарт хэрэгжих бүтээн байгуулалтаас хүргэе.

-Дунд хугацааны хөтөлбөрт дулааны 4-р станцын 1-4 дүгээр турбин генераторыг шинэчилж үйл ажиллагааг нь 89 /мвт/ мегаваттаар нэмэгдүүлэх тухай төлөвлөсөн бол энэ онд дулааны 4-р станцад 50 мегаватт өргөтгөл хийхээр төлөвлөсөн байна.

- Мөн Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад 35 мегаваттаар, Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 мегаваттаар өргөтгөх бүтээн байгуулалтыг  дуусгана .

-Улс орны тогтвортой эрчим хүчтэй байх боломжийг хангахад эрчим хүчний хураагуур гол үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс энэ онд СХД-т 100 мегаваттын эрчим хүчний  хуримтлуурын станц Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр байгуулахаар төлөвлөсөн байна. Тус станц байгуулагдсанаар эрчим хүчний саатал гарах эрсдэлгүй болно.

-Энэ онд мөн Засгийн газрын тогтоолын дагуу сайжруулсан түлшийг хэрэглэж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг ирэх онд сайжруулж Тавантолгой түлш шахмал түлшний үйлдвэрт өргөтгөл хийнэ. Ингэхдээ шахмал түлшний бүтцийг сайжруулахаар герман улстай санамж бичиг байгуулсан байна. 2019 онд эрчим хүчний үнэд өөрчлөлт орсон.  Харин энэ онд цахилгаан эрчим хүчний үнэд ямар нэг нэмэгдэл гарахгүй гэж байна.