Төрийн байгуулалтын бүтэц, зохион байгуулалтад дүн шинжилгээ хийнэ

2020 оны Улсын төсөвт эдийн засгийн өсөлтийг 6 хувьд,  инфляцын түвшин дунджаар 7,3 хувьтай байхаар тусгасан. Гэвч манай улсын эдийн засаг дотоод хүчин зүйлээс илүү гадаад зах зээлээс  өсөх, буурах эсэх нь шалтгаалж байна. Ялангуяа манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний зах зээл, түүхий эдийн үнийн хувьд ч тийм ч өсөлттэй байхгүй. Мөн энэ онд  анхаарлын төвд байгаа нэг асуудал бол АНУ, Ираны сөргөлдөөний улмаас  нэмэгдэх төлөвтэй байгаа газрын тосны үнэ юм.

Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн гурван жилд тэр дундаа 2019 онд илүү өсөлттэй байжээ. Тодруулбал 2017 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 27,9 их наяд төгрөг, 2018 онд 32,3 их наяд төгрөг, 2019 оны 3р улирлын байдлаар 27,4 их наяд төгрөгт хүрчээ. Эдийн засгийн өсөлт 2017 онд 5,3 хувь, 2018 онд 7,2 хувь байсан бол 2019 оны эхний 9 сарын байдлаар 6,3  хувь гэж гарчээ. Харин 2020 онд сангийн яамны зүгээс эдийн засгийн өсөлтийг 6 хувь, Монголбанкны зүгээс 5-6 хувьд хэлбэлзэнэ гэж үзэж байна. Олон улсын байгууллагуудын хувьд мөн 6,5-6,8 хувьд хэлбэлзэнэ гэж тооцжээ. Мөн Монголбанкны тооцоогоор инфляцын түвшин  7,5 хувьтай байна гэж гарчээ. Гэвч эдгээр үзүүлэлтийн хувьд үүнээс дордох ч эрсдэл байна. Тухайлбал гадаад дотоод хүчин зүйл

-Сонгуулийн жилтэй холбогдуулан хөрөнгө оруулалт саарах

-Гадаад зах зээлийн тодорхойгүй нөхцөл

-Саарал жагсаалт

-БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлт буурсан

-БНХАУ-тай хийсэн Своп хэлцлийн гэрээ

-Төгрөгийн ханш сулралт

-Дэлхийн зах зээлээс шалтгаалж түүхий эдийн үнэд өөрчлөлт орох нь төсвийн алдагдалд үүсэх болон эдийн засгийн бууралтад нөлөөлж болзошгүй байна.

Манай улсын экспортын орлогын 41 хувийг нүүрсний экспортоос бүрдүүлдэг. Харин 2019 оны төсөвт 42  сая тонн нүүрс экспортолно гэж тусгасан боловч үүндээ  хүрээгүй, тус оны 3-р улирлын байдлаар 36 сая тонн нүүрс экспортолсон байна. 2020 онд мөн 42 сая тонн нүүрс экспортлохоор зорилт тавьсан гэвч дээрх гадаад дотоод хүчин зүйлүүдээс шалтгаалж түүхий эдийн үнэ төдийгүй 2020 оны төсөв биелэх эсэх нь эргэлзээтэй байна.

2019 оны 2-р хагасаас эхлэн Иран, Саудын Араб зэрэг улсад үүссэн улс хоорондын маргаантай байдлаас газрын тосны үнэд өөрчлөлт орж нэмэгдсэн. Зөвхөн 12-р сарын 3-аас эхлэн аажмаар нэг барель газрын тосны үнэ өссөн. Өнгөрөгч баасан гарагт Иран улсын генералыг АНУ-аас агаарын цохилт хийн амь насыг нь хөнөөсөн үйл явдлаас хойш дэлхийн зах зээлд нэг баррель газрын тосны үнэ 66,2 байсан бол 68,6 доллар болж өссөн байна. Энэ нь мөн манай улсын шатахууны үнэд нөлөөлөх эрсдэлтэй. Дэлхийн зарим улсууд үүнийг урьдчилан харж Хеджингийн гэрээ хийсэн. Тухайлбал Казахстан улсыг ерөнхийлөгч  өнгөрөгч 6-р сард Хеджингийн гэрээ хийх тухайгаа мэдэгдсэн байдаг.  Манай улсад ч мөн ийм боломж бий.

2020 онд манай улс БНХАУ-тай байгуулсан Своп хэлэлцээр болон засгийн газрын гадаад өр, төсвийн алдагдал, түүхий эдийн үнэ зэрэг асуудлууд энэ оны гол асуудал болж байна.  Газрын тосны үнийн өсөлтийн эсрэг болон нүүрсний нийлүүлэлт, БНХАУ-ын Своп хэлэлцээрүүдэд төрийн дээд түвшний хэлэлцээрээр үр дүнд хүрэх боломжтой гэж эдийн засагчид харж байна.