Шилжилт хөдөлгөөнийг 2-р сарын 1-ээс зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ

УИХ-ын сонгууль ирэх 6-р сарын 24-нд болно гэсэн товыг сонгуулийн ерөнхий хорооноос хүргүүлээд байгаа. Хэдийгээр сонгуулийн санал хураалтын өдөр эцэслэгдээгүй ч сонгуулийн жилд шилжилт хөдөлгөөнийг 2-р сарын 1-ээс түр зогсооно гэж хуульчилсан.Тодруулбал засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжих хөдөлгөөнийг 2-р сарын 1-ээс зогсоосноор иргэдийн шилжилт дөрвөн сар гаруйн хугацаанд хязгаарлагдана. Энэ хугацаанд Аймаг Нийслэл, Сум, Хороодын хооронд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэхгүй. Харин сонгуулийн санал хураалтын маргааш шилжилт хөдөлгөөн хэвийн хийж болно. Хэрэв нэмэлт болон дахин санал хураалт явагдах нөхцөл байдал үүссэн тохиолдолд шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг тухайн нэмэлт болон дахин санал хураалт явагдаж дуустал үргэлжлүүлж, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээх юм байна.

Өнгөрсөн оны жилийн эцэст улсын хэмжээнд 30 гаруй мянга хүн шилжин суурьшсан бөгөөд үүнээс 6750 орчим иргэн Улаанбаатар хотод шилжин иржээ.