Нэр дэвшигч хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт өгөхийг хориглоно

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийг ирэх зургаадугаар сарын 24 -ны өдөр зохион байгуулах тухай саналыг УИХ-д хүргүүлээд байгаа. Сонгуульд нэр дэвшигч нь үнэмлэхээ авсан өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаа эхлүүлэх бөгөөд гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэх ёстой юм. УИХ-ын сонгуулийн тухай хуульд  цахим орчинд чиглэсэн шинэ зохицуулалтууд багтсан юм.

Энэ удаагийн сонгуулийн тухай хуульд хэд хэдэн төрлөөр сурталчилгааг зааж өгсөн байна. Тухайлбал 39.1-д сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно. Харин энэ заалтыг зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагад олон суваг дамжуулан үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг нь зөрчил гаргасан өдрөөс гурван сар хүртэл хугацаагаар хязгаарлана. Харин нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд ашиглах зурагт самбарт тоо заасан байна. Мөн нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаанд цахим хуудас ашиглаж болох бөгөөд цахим хуудсанд сэтгэгдэл бичихгүй байх тохиргоотой байна. Мөн бүртгэлгүй цахим хуудсыг сурталчилгаанд ашиглах, бусдын нэр , хуурамч хаягийг ашиглахыг хоригложээ. 

Харин хууль бус сурталчилгаа гэдэгт:

Сонгуулийн тухай хуулийн 48.1.7-д хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулахыг хориглох .

48.1.5-д хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авахыг хориглох

48.5.6-д .олон нийтийг хамарсан аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараахыг хориглох зэрэг заалтууд багтсан байна. Харин нэр дэвшигчийг гүтгэж доромжилсон нь тогтоогдвол хоёр нэр дэвшигчийн эрхийг цуцална.

Сонгуулийн тухай хуулийн сурталчилгаанд шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хяналт тавихаар тус хуульд заажээ.