Тэтгэврийн зээл аваагүй иргэдэд салхитын мөнгөний ордоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгоно

Засгийн газраас УИХ-д иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг өргөн барьж улмаар УИХ-ын чуулганаар тус хуулийг төслийг  эцэслэн баталлаа.

-2019 оны 12-р сарын 31-ны байдлаар нийт 421.1 мянган тэтгэвэр авагчийн 54.5 хувь буюу 230 мянган иргэн зээлтэй гэж гарчээ.

-Эдгээр иргэд нийт 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байгаа бол өнгөрөгч 12-р сарын 31-ны өдөр тэтгэвэр барьцаалсан зээлийг Монголбанкнаас хаасан шийдвэр гаргасан байна

-Тэгвэл дээрх 230 мянган иргэдийн тэтгэврийг Салхитын мөнгөний  ордын орлогоос тэглэхээр хуулийн төсөлд тусгасан юм.

-Тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулиар зээлтэй иргэдийн 6 сая хүртэлх  төгрөгийн зээлийг тэглэх бөгөөд тус хуулийг дагалдах журмаар зээлгүй иргэдэд салхитын мөнгөний ордоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгохоор өнөөдөр УИХ-ын чуулганаар  баталлаа

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн өдрөөс иргэдийг зээлтэй, зээлгүйгээр нь алагчилж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн зарим гишүүд байр сууриа илэрхийлж байсан. Уг нь тус хуулийн төслийг анх засгийн газраас өргөн барихад зөвхөн тэтгэвэр авсан иргэдийн зээлийг тэглэх тухай заасан бол ажлын хэсэг байнгын хороогоор хэлэлцэн дагалдах журмыг гаргасан. Ингэснээр тэтгэврийн зээл аваагүй иргэдэд салхитын ордоос алт, мөнгөний орлогоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгохоор боллоо.

Харин иргэдийг жагсаал цуглаан хийхэд хүргэсэн асуудал буюу тэтгэврийн зээлгүй иргэдийг алагчлахгүйгээр нэг сая төгрөгийн үнэт цаасыг энэ оны эхний хагасад иргэдэд өгөх юм байна. Ирэх оны 5-р сарын 21ний өдөр энэхүү үнэт цаасыг амилуулж тогтоосон мөнгийг олгоно. Мөн нэг саяас доош төгрөгийн зээлтэй иргэдэд мөн зөрүүг нь үнэт цаасаар олгоно гэлээ.

Гэхдээ нас барсан иргэдийн зээлийг 12,31 тасалбар болгон тэглэнэ. Харин 2021 оноос өмнө зээлгүй иргэд нас барсан тохиолдолд үр хүүхдэд нь үнэт цаас өвлүүлнэ. Харин цагаан сар дөхсөн энэ үед ахмад настнуудад мөнгөний хэрэгцээ их гардаг. Анх тус хуулийн төслөөр зээлийг ахин олгохгүй байхаар тусгаж байсан бол одоо 6 сар хүртэлх зээлийг барьцаагүй олгох асуудал яригдаж байна.

Ингээд УИХ-ын чуулганаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 79,5 хувийн саналаар мөн дагалдах журмыг 62,8 хувийн саналаас тус тус баталлаа.