ЗГ-аас тэтгэврийн зээлийг тэглэсэн асуудлаар ОУВС-д  бүрэн гүйцэд мэдээлэл ойрын хугацаанд өгнө гэлээ

Өнгөрөгч долоо хоногт иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар баталсан. Ингэснээр 230 мянга гаруй ахмад настны тэтгэврийн зээлийн 6 хүртэлх сая төгрөгийг тэглэж харин зээл аваагүй 192 мянган ахмадад салхитын мөнгөний ордын үнэт цаасыг олгох тухай хуульчилсан юм.

Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төсөл батлагдсанаар эдийн засагт ямар нэгэн хор хохирол учруулахгүй, инфляцид өндөр хэмжээгээр нөлөөлөхгүй хэмээн эрх баригчид  мэдэгдэж байсан юм. Үүнийгээ салхитын мөнгөний ордыг ашиглах замаар тэтгэврийн зээлийг тэглэж байгаатай холбон тайлбарлаж байсан. Харин Олон улсын валютын сангаас уг асуудлаар өнгөрөгч баасан гарагт байр сууриа илэрхийлээд байна.  Тодруулбал тус сангийн Монгол улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлиб Ройтерс агентлагт өгсөн мэдээлэлдээ МУ-ын засгийн газар 2017 онд  олон улсын валютын сантай хийсэн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гэрээгээ зөрчсөн үйлдэл хийсэн хэмээн мэдэгдсэн юм.

Тэрээр тэтгэврийн зээлийг тэглэсэн популист амлалт нь дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх өрийн хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлэхээс гадна инфляцид дарамт учруулна гэж тайлбарлажээ энэ асуудалд хууль батлагчид ийм хариулт өгч байна.

Засгийн газрын Олон улсын валютын сантай хийсэн гэрээ ирэх тавдугаар сард дуусгавар болох бөгөөд тус хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэх эсэхийг хараахан шийдээгүй байна.