Хэрэв дээд шүүхээс ҮХЦ-д хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар гомдол гаргавал байдал эсрэгээрээ эргэх магадлалтай

2017 онд шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн цагаас хойш нийт 13 хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж хэрэгсэхгүй болж байсан юм. Тэгвэл Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөх тухай журмын хуулийг боловсруулан баталснаар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргүүдийг сэргээн шалгах боломж бүрджээ. Ингэснээр прокурорын хяналтын шатан дахь хөөн хэлэлцэх хугацаа дуусаж хэрэгсэхгүй болгосон авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээж шалгана. Энэ нь хуулийн цоорхойгүй болгож байгаа ч нөгөө талаас  хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон байхад эрүүгийн эрх зүйн онолоор хуулийг буцаан хэрэглэх,  мөн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрх зүйн байдлыг дордуулсан зарчим хэрэглэхгүй байх  зарчим алдагдсан хэмээн хуульчид үзэж байна. Энэ эргэлзээг эцсийн бүлэгт үндсэн хуулийн цэц  шийдэх боломжтой гэлээ.

Харин тус хуулийг санаачлагчийн зүгээс  эсрэг байр суурьтай байна. Тэрээр эрүүгийн эрх зүйн процессын хэмжээнд өөрчлөлт оруулсан гэлээ.

Хууль эцэслэн батлагдаад хэрэгжиж эхлээд долоо ч хоноогүй байна. Харин түр хугацаанд ажлаа засварласан үед Жаргалсайхан хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргүүдийн талаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар мэдээлэл хийх ёстой юм байна. Хэрэв дээд шүүхээс ҮХЦ-д гомдол гаргавал байдал эсрэгээрээ эргэнэ.