Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүдийн  шалгуурыг өндөрсгөнө

Өнгөрөгч 11-р сард Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн Оюутолгойн ордын ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар баталж, засгийн газраас комисс томилсон. Комиссын хуралдаанаар татварын маргааны асуудал, эрчим хүчний асуудлыг шийдэхээр санал боловсруулж байна.

Оюутолгой компани урд хөршөөс 100 гаруй мегаватын цахилгаан эрчим хүч импортолж байгаа энэ нь манай улсын нийт эрчим хүчний 20 хувьтай тэнцэх хэмжээний өндөр хэрэглээ юм. Уг нь Оюутолгойн гэрээнд 100 мегаватын хүчин чадал бүхий цахилгаан станц барих асуудал тусгагдсан ч үүргээ биелүүлээгүй. Уг нь манай улсын талаас цахилгаан дамжуулах агаарын шугам байгуулсан ч үр дүн гарахгүй байгаа юм байна.

Одоогоор Оюутолгой төсөлтэй холбоотой хууль тогтоомжийг сайжруулах ажлын хэсэг байгуулагдаад байгаагаас гадна Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд шалгуур тавихаар болж байна.

Засгийн газраас Оюутолгой компанийг улс төрчидтэй ямар нэг байдлаар холбогдохгүй байх санал тавьсан байна.