АНУ-ын эрх баригчид жирэмсэн эмэгтэйчүүдэд виз олгох журмыг чангатгана

АНУ-ын төрийн департамент өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн жирэмсэн эмэгтэйчүүдэд виз олгох журмыг чангатгахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Шинэ журмын дагуу АНУ-руу визний хүсэлт гаргасан жирэмсэн эмэгтэйчүүд тус улсад  яг ямар шалтгаанаар зорчих гэж байгаагаа илүү бодит үндэслэлтэйгээр тавих шаардлагатай тулгарч байгаа юм байна.

Учир нь тус улсын үндсэн хуульд АНУ-ын нутаг дэвсгэр дээр мэндэлсэн хүн бүрийг иргэнээ болгох тухай заалт байдаг учраас гадаад эмэгтэйчүүд тэр дундаа Орос болон Хятад улсын иргэд энэхүү хуулийг ашиглан АНУ-д хүүхдээ төрүүлэх замаар тус улсын иргэн болгож, өөрсдөө аж төрөх асуудал түгээмэл гардаг байна. Түүгээр ч зогсохгүй эдгээр хүмүүсийн тухайд эх орондоо байгаа аав, ээж хамаатан саднаа мөн АНУ-д ирүүлж, цагаачлалын гинжин холбоог үүсгэдэг хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өмнө нь тус хуулийг нэг бус удаа шүүмжилж, өөрчлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.

Үүний үндсэн дээр АНУ-ын төрийн департамент үндэсний аюулгүй байдлаа харгалзан үзэж, жирэмсэн эмэгтэйчүүдэд виз олгох журмыг чангатгах шийдвэр гаргаснаа мэдэгджээ.