УИХ-ын ХЗБХ-ны хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэж шийдлээ

Өнгөрөгч баасан гарагт УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай шийдвэр гаргасан. Харин УИХ-ын хууль зүйн байнгын хорооны хуралдаанд 13 гишүүн оролцож 7 гишүүн түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт гурван үндэслэлээр бүрэн эрхээс нь чөлөөлөх санал УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг. Прокуророос улс төрд нөлөө бүхий хүн аль нэг байгууллагад шахалт үзүүлж болохгүй, мөрдөн байцаах ажиллагааны явцад саад учруулж болохгүй зэрэг үндэслэл дэвшүүлжээ.

Харин Н.Номтойбаяр гишүүний хувьд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь үндэслэлгүй асуудал бөгөөд улс төрийн зорилготой хэмээн тайлбарласан юм. Тодруулбал зарим нэр бүхий хүмүүс УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсонтой холбоотой үзэж байгаагаа илэрхийлсэн. Эцсийн бүлэгт гэм буруутан гэдгийг зөвхөн шүүх л тогтоодог. Харин одоогийн байдлаар Н.Номтойбаяр гишүүнийг гэм буруутай хэмээн  шүүхээс ч прокуророос ч тогтоогоогүй байгаа юм.

Харин өнөөдрийн хууль зүйн байнгын хорооны хуралдаан олонхын саналаар хаалттай болсон бөгөөд хуралдаанд оролцсон 13 гишүүний 7 нь түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хаалттай горимоор хэлэлцэн түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн байна. Энэ саналын томьёоллоор энэ пүрэв гарагт УИХ-ын чуулган тус асуудлыг хэлэлцэнэ.