2019 онд уушгины хатгалгаа өвчнөөр 78141 хүн эмнэлэгт хэвтэж, 431 хүн нас баржээ

       Вирус нянгаар үүсгэгддэг уушгины хатгалгаа өвчин хүйтэн сэрүүний улиралд ихсэх хандлагатай байдаг. Ялангуяа бага насны хүүхдийн дархлаа бүрэн тогтоогүй байдаг учир амьсгалын замын өвчлөл хүндэрч уушгины хатгалгаа болох тохиолдол их байдаг. Өнгөрсөн 2019 онд гэхэд уушгины хатгалгаа өвчнөөр 78 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж, 431 хүн нас барсныг эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа нь уушгины хатгалгаа өвчин нийгмийн эрүүл мэндэд тулгамдаад байгаа томоохон асуудал болохыг харуулж байна.

2017 онд уушгины хатгалгаагаар дэлхий даяар 2сая 560 мянган хүн нас барсан гэх тооцоо байдаг. Тэгвэл тэдгээрийн 1.13 саяыг 70 болон түүнээс дээш насны хүмүүс эзэлж байгаа бол 800 мянгыг 5 болон түүнээс доош насны хүүхдүүд эзэлж байна.

Манай улсад хийсэн судалгаагаар амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралт  0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёрдугаарт, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Тодруулбал 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 20 хувь буюу нас барсан 5 хүүхэд тутмын 1 нь уушгины хатгалгаа өвчний хүндрэлээр нас барж байгаа юм. Үүнээс Пневмококк нянгаар үүсгэгддэг хатгалгаа 30-50 орчим хувийг эзэлдэг байна.

Вирус нянгаар үүсгэгддэг уушгины хатгалгаа өвчин хүйтэн сэрүүний улиралд ихсэх хандлагатай байдаг. Ялангуяа бага насны хүүхдийн дархлаа бүрэн тогтоогүй байдаг учир амьсгалын замын өвчлөл хүндэрч уушгины хатгалгаа болох тохиолдол их байдаг. Өнгөрсөн 2019 онд гэхэд уушгины хатгалгаа өвчнөөр 78 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж, 431 хүн нас барсныг эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа нь уушгины хатгалгаа өвчин нийгмийн эрүүл мэндэд тулгамдаад байгаа томоохон асуудал болохыг харуулж байна.

Уушгины хатгалгаа өвчин орчны бохирдол, нийгэм эдийн засгийн байдал зэрэг гадаад хүчин зүйлээс гадна хувь хүний зан зүйл, эрүүл мэнд, дархлааны тогтолцоо зэрэг дотоод хүчин зүйлээс ихээхэн шалтгаалдаг. Ялангуяа уушгины хатгалгаа өвчлөлөөр бага насны хүүхэд өвдөж эндэгдэлд хүрэх эрсдэл насанд хүрэгчдээс их байгаа нь хүүхдийн дархлаа бүрэн тогтоогүйгээс болдог. Тиймээс нярайг эхийн сүүгээр хооллох улмаар дархлаа бүрэн тогттол халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж дархлааг дэмжих зөв зан үйлийг хэрэгжүүлэх хэрэгтэйг мэргэжилтэн зөвлөж байна. Мөн Манай улсад уушгины хатгалгаа өвчлөлөөс сэргийлэх вакциныг сайн дураар хийлгэх боломжтой юм.

Эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд  хүйтэн сэрүүний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт гардаг. Улирлын томуугийн дэгдэлтийн үеэр амьсгалын замын өвчлөл тэр дундаа бага насны хүүхдийн ханиад томуугаар өвчлөх тохиолдол ихсэж уушгины хатгалгаагаар хүндэрдэг. Тиймээс  уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх энгийн дадлыг амьдрал ахуйдаа хэвшүүлж, үр хүүхдээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг эцэг эхчүүд зайлшгүй мэдэж байх нь чухал байна.