Өнгөрсөн оны 5-р сараас эхлэн зэсийн экспорт аажмаар буурчээ

Сүүлийн 50 жилд дэлхийд зэсийн хэрэглээ гурав дахин өссөн. Энэ нь Хятадын аж үйлдвэржилт, цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж, барилгын салбарын тэлэлтээс шалтгаалсан байна. Дэлхийн зэсийн хэрэглээ дунджаар 23 сая тонн байдаг бол үүний 20 орчим хувийг БНХАУ дангаараа хэрэглэдэг байна. Харин манай улсын хувьд  2018 оны эхний 9 сард  1,7 сая тонн зэс экспортолсон бол 2019 оны мөн үед  1,6 тонн зэс экспортолжээ. Мөн сүүлийн нэгдүгээр сард коронавирусийн халдвар тархаж эхэлсэн нь экспортын түүхий эдийн хувь хэмжээ, үнэд нөлөөлжээ.

Манай улс нийт 59,1 сая тонн зэсийн нөөцтэй. Харин 2018 онд 1,2 сая тонн зэсийн баяжмал, 2019 онд 1,4 сая тонн зэсийн баяжмал олборлохоор төлөвлөснөө 100 хувь биелүүлж чадсан. Сүүлийн жилүүдэд төлөвлөсөн хэмжээгээр зэсийн баяжмалыг экспортолж байсан ч 2019 оны 5-р сараас эхлэн  дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж экспортын хувь хэмжээ буурч байна. Энэ нь АНУ- Хятад улс хоорондын худалдааны дайнаас шалтгаалж нөхцөл байдал өөрчлөгдсөн нь нөлөөлсөн байна.

Мөн 12-р сарын сүүлээр гарсан коронавирусийн тархалтаас шалтгаалж БНХАУ карентин тогтоосон. Энэ нь мөн үйлдвэрүүд зогсох татан авалт багасах нөхцөл бүрдүүлсэн. 2019 оны сүүлээр зэсийн үнэ 1279 ам доллар байсан бол 2020 оны 1 сард 9 хувиар буурчээ.

2013-2018 онд зэсийн экспорт өсөлттэй байсан бол хэтдээ аажим буурах үзүүлэлттэй байна. Гадаад зах зээлээс шалтгаалсан өөрчлөлт нь мөн дотоодын эдийн засагт нөлөөлөх эрсдэл бий.