БСШУСЯ: Сурагчдыг Теле хичээл үзэх, давтахад эцэг эхчүүдийг хяналт, дэмжлэг чухал байна

Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоож ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3-р сарын 2-ныг хүртэл зогсоогоод байгаа. Үүнтэй холбоотойгоор 2019-2020 оны хичээл, сургалтын төлөвлөгөө 20 өдрөөр тасалдаж байгаа юм. Тэгвэл хичээлийг нөхөх зорилгоор энэ сарын 3-наас эхлэн өргөн нэвтрүүлгийн 18 телевизийн сувгаар сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн хичээлийг нэвтрүүлж байгаа.теле хичээлтэй холбогдуулан эцэг эхчүүдийг хүүхдийнхээ хичээлийг үзэх, даалгавраа хийхэд хяналт тавьж, дэмжин ажиллахыг боловсролын байгууллагуудаас зөвлөж байгаа юм.

Ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын  бүх хичээл долоо хоногийн даваагаас баасан гараг давтан үзэх хуваарьтайгаар цацагдаж байгаа юм. Мөн  econtentedu.mn  сайт болон бусад хэлбэрээр цахим орчинд хүртээмжтэй байршиж байна.  Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ хичээлийг үзэх, давтахад хяналт тавьж дэмжлэг үзүүлж байгааг ярьж байна. Бага ангийн сурагчдын хувьд хичээлийг гүйцэж бичих зэрэг зарим хүндрэл тулгарч байгааг онцолж байна. Тиймээс давтаж, нөхөж үзэх шаардлага гарч байгааг бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдийн төлөөлөл ярьж байгаа юм. Ялангуяа бага ангийн сурагчдын хичээлийг эцэг эхчүүд хамт үзэхийг зөвлөж байгаа юм. Мөн сурагчид теле хичээлээр дамжуулан төлөвлөгөөт хөтөлбөрийн хичээлээс гадна өмнөх ангийн хичээлүүдээ бататгах боломжтой болж

Байгаагаар давуу талтай байна. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдийнхээ хичээлийг үзэх, даалгавраа хийсэн эсэхэд хяналт тавих нь чухал байна.