Итали улсын сенатын танхим шадар сайд М.Сальвинигийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ

Итали улсын сенатын гишүүд өчигдөр шадар сайд Маттео Сальвинигийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар өчигдөр санал хураалт явуулсан байна.

Маттео Сальвинигийн тухайд 2019 оны 8-р сард буюу итали улсын дотоод хэргийн сайдын албан тушаалыг хашиж байх хугацаандаа сицилийн эрэг дээр ирсэн 100 гаруй дүрвэгчийг 7 хоног орчим завин дээр нь саатуулж, хууль зөрчсөн хэрэгт буруутгагдаад байгаа юм.

Улмаар энэ асуудлаар өчигдөр явагдсан санал хураалтын үеэр 152-ыг харьцах нь 76 гэсэн дүнгээр сенатын гишүүдийн дийлэнх нь Маттео Сальвинигийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжсэн тул цагаач дүрвэгсдийг хууль бусаар саатуулсан хэргийг хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр болж байна.

Үүний хариуд Маттео Сальвинигийн зүгээс шүүхийн өмнө мэдүүлэг өгөхдөө огт татгалзахгүй гэдгээ мэдэгдээд, тухайн үед гаргасан шийдвэр нь улс эх орныхоо аюулгүй байдлыг хамгаалахад чиглэгдсэн тул өөрийнхөө хийсэн зүйлээр бахархаж байна гэсэн тайлбарыг өгчээ.

Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай болохыг тогтоовол тэрбээр 15 жилийн хорих ял авч магадгүй гэж ажиглагчид үзэж байна.