Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалтай гарахад урсгал болоод хөрөнгийн зардал өссөн нь нөлөөлжээ

Үндэсний статистикийн хорооноос 2020 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн дүн мэдээллийг өчигдөр танилцууллаа. 

-Энэ оны эхний сард манай улс дэлхийн 116 улстай гадаад худалдаа хийсэн байна. Улмаар гадаад худалдааны бараа эргэлт нийт 932.3 сая америк долларт хүрсэн нь өмнөх оны энэ үеэс 16.1 хувиар буурчээ.

-Үүнээс экспорт 459 сая америк.доллар болсон нь  24.4 хувиар, импорт 473.3 сая Америк. Долларт хүрсэн нь 6.1 хувиар тус тус буурсан байна.

-Харин инфляцын түвшин 2019 оны нэгдүгээр сард 7.3 хувь байсан бол 2020 оны нэгдүгээр сард 5.6 хувь болж өмнөх оны энэ үеэс 1.7 пунктээр буурсан  үзүүлэлттэй байна.

-Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт төмрийн хүдэр, хайлуур жонш, хүрэн нүүрс, зэсийн баяжмал, газрын тос, чулуун нүүрс зэрэг бүтээгдэхүүний олборлолт өмнөх оны мөн үеэс 3,2-36,3 хувиар буурсан байна. Шалтгаан нь  нүүрс олборлолтын салбарын борлуулалт 51.7 хувиар, газрын тос олборлолтын салбарын борлуулалт 40 хувиар буурсан нь голчлон нөлөөлжээ.

2019 оны нэгдүгээр сард улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 132.3 тэрбум төгрөг байсан бол 2020 оны нэгдүгээр сард 67.2 тэрбум төгрөг болсон байна. Түүхэн хугацаанд манай улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2019 оны нэгдүгээр сард хамгийн өндөр үзүүлэлттэй байсан юм. Харин мөнгөний нийлүүлэлтийн хувьд 2020 оны 1р сарын эцэст 20.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.6 хувиар   төгрөгөөр өссөн байна. Үүнд төгрөгийн хадгаламж, валютын хадгаламжийн өсөлт нөлөөлсөн байна.

Харин Монголбанкны зарласан төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш өмнөх жилээс 3.6 хувиар өсжээ. Харин улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн нийт дүн 2020 оны 1р сарын урьдчилсан гүйцэтгэлээр 483.9 тэрбум төгрөг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 528.6 тэрбум төгрөг болж улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 44.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Үүнд Урсгал зардал 45.4 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 45.6 тэрбум төгрөгөөс өссөн нөлөөлжээ.