2-р сарын 23-ны 08:00 цагаас 2-р сарын 27-ны 08.00 цаг хүртэл нийслэл руу орох, орон нутгийг чиглэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсооно

БНХАУ-д өнгөрсөн сард болсон хаврын баярын үеэр Ухань хотод 5 сая, харин тус улсын хэмжээнд 84 сая иргэний шилжилт хөдөлгөөн явагдсан. Харамсалтай нь баярын үеэр коронавирусийн халдварын тархалт 34 хувь нэмэгдэх шалтгаан болсон гэж судлаачид тайлбарлаж байгаа.

Тиймээс манай улсын сар шинийн баярыг тохиолдуулан улс, хот хоорондын хөдөлгөөнд зохицуулалт хийх зорилгоор улсын онцгой комисст 13 аймгийн онцгой комиссын дарга нар санал хүргүүлсэн. Улмаар саналыг улсын онцгой комиссын хурлаар пүрэв гарагт хэлэлцэж, 2 сарын 23-ны 8 цагаас  2-р сарын 27-ны 08.00 цаг хүртэл улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ хязгаарлалтад агаарын тээврийн үйлчилгээ хамаарахгүй. Харин Улаанбаатар хотоос гарах, орон нутгаас нийслэлийг чиглэх авто тээвэр, галт тэрэг, нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан юм.