Энэ сарын 25-аас өмнө нам, эвслүүд бага хурлаа хийж мөрийн хөтөлбөрөө аудитын дээд байгууллагад хүргүүлэх ёстой

Өнгөрсөн Баасан гарагт Монгол ардын намын удирдах зөвлөлийн хуралдаан боллоо. УИХ-ын сонгуулийн хугацаа хаяанд ирж ээлжит сонгуулийн үйл ажиллагаа хуваарийн дагуу эхэлсэн ч Коронавирусийн хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор сонгууль хойшлох, ээлжит бус чуулган хуралдах асуудал сүүлийн үед анхаарал татах болсон. Тэгвэл ээлжит бус чуулган зарлагдахгүй  гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлсэн юм.

Мөн Монгол ардын намын удирдах зөвлөлийн хуралдаанаар сонгуулийн бэлтгэл ажил болон намын нарийн бичгийн дарга Бат-энхийн албан тушаалыг чөлөөлөх эсэх,  нэр дэвшигчийн хандив зэрэг асуудал яригдсан байна. Тодруулбал улсын онцгой комиссын шийдвэрийг эсэргүүцсэн шалтгаанаар монгол ардын намын нарийн бичгийн дарга бат-энхийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг намын бага хурлаар шийдвэрлэнэ гэжээ. Мөн  монгол ардын нам дарга У.Хүрэлсүх МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь хууль бус хандив иргэн, аж ахуйн нэгжээс авахгүй гэж албан ёсоор зарласан байна. Мөн сонгуулийн ерөнхий хорооноос баталсан цагийн хуваарийн дагуу энэ сарын 25-аас өмнө нам, эвсэл ээлжит сонгуулийн жилийн мөрийн хөтөлбөрөө аудитын дээд байгууллагад хүргүүлэх ёстой юм. Гэвч Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоосноор улс төрийн намуудын төлөөллийн төв байгууллага хуралдах эсэх нь тодорхойгүй байна.

Коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор  УИХ-ын даргын АНУ-д хийх  айлчлал  мөн хойшлогдоод байна