Уул уурхайн салбар дахь томоохон ААН-д жендэрийн мэдрэмж, үнэлэлт дүгнэлт сайн байгаа бол жижиг ААН-дэд дутагдалтай байна

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас энэ жил эрдэс баялгийн салбарын жендэрийн нөлөөллийн судалгаа хийхэд судалгаанд хамрагдсан байгууллагуудын 19,2 хувь нь жендэрийн мэргэжилтэнтэй,  ердөө 7,7 хувь нь байгууллагын хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого төлөвлөгөөтэй гэжээ.

-Харин асуулгад хамрагдсан салбарын ажилтнуудын 12,1 хувь нь байгууллагын хэмжээнд жендерийн эрх тэгш байдлыг  хангах бодлого бий гэсэн бол 39,4 хувь нь байхгүй, 48,5 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ. Энэ нь аан-үүд жендэрийн эрх тэгш байдлын талаарх тайлан гаргах үүрэгтэй гэдгээ мэдэхгүй, мөн салбар хоорондын хамтын ажиллагаа хангалттай төлөвшөөгүйтэй холбоотой гэж үзэж байна.

-Мөн эрдэс баялаг, геологи, олборлох, боловсруулах салбарын бодлого төлөвлөлт шийдвэр гаргах түвшний үндэсний, орон нутгийн байгууллагын удирдлагын бүрэлдэхүүнд эрэгтэйчүүд давамгайлж байна. Тухайлбал уул уурхай хүнд үйлдвэрийн яамны газар, хэлтсийн дарга нарын 75 хувь, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 71,5 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм.

-Тэгвэл эрдэс баялгийн салбарын эмэгтэй ажилтны дундаж цалин 2015 он хүртэл эрэгтэйчүүдийнхээс 18,1 хувиар доогуур байсан бол 2015 оноос хойш эмэгтэйчүүдийн нэмэгдсэн гэсэн үзүүлэлттэй байна.

Уг нь Монгол улсын Үндсэн хууль, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, салбарын бусад хуулиар эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийн асуудлыг тусгасан байдаг. Гэвч тухайн байгууллагын бодлогын болон эрх зүйн баримт бичгийг боловсруулахад мэдээлэл дутмаг, үнэлгээ заавар дутмаг байна. Тиймээс аан-ийн чадавхыг сайжруулах хүний нөөц, хуулийн ажилтнуудад жендэрийн эрх тэгш байдлыг  хангах тайлан гаргах үүргийг  олгох шаардлагатай.

Харин томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьд жендэрийн мэдрэмж эсрэгээрээ сайн үзүүлэлттэй мөн туршлагатай байна.

Аж ахуй нэгжүүд жендэрийн мэдээлэл судалгаа байхгүйн ойлголт хандлага харилцан адилгүй байна. Мөн үүнд зарцуулах төсөв байдаггүй тиймээс байгууллагын санхүүжилт  хуваарилах гол үүрэгтэй ажилтнуудад жендэрийн талаар ойлголттой болгох байгууллагын алсын хараанд тусгах сургалтын ажил дутагдалтай. Мөн нэгдсэн мэдээлэл, үнэлэлт дүгнэлт хийсний дараа хуулийн хэрэгжилт ямар байгааг тодорхойлох нь нэн шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.