Жирэмсэн эмэгтэйчүүд эрт үед хяналтад орж, шинжилгээ өгөх нь эрсдлээс сэргийлнэ

Эмэгтэйчүүдийн төрөлтийн хамгийн тохиромжтой үе нь 20-35 нас байдаг. Харамсалтай нь 35-аас дээш насны жирэмсэн эхийн ураг хромсомын эмгэгтэй төрөх эрсдэл 350-д нэг удаа тохиолдож болзошгүй нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд эрт үедээ эмнэлгийн хяналтад орж, илрүүлэг шинжилгээнд хамрагдах шаардлагатайг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.

Үр тогтоход эр, эм 23, 23 хромосом бүрдүүлдэг. Гэтэл төрөлтийн хожуу нас гэгддэг 35-аас дээш насанд бэлгийн эсийн хуваагдлын чадвар алдагддаг нь "Хромсомын гурвал"-ын аль нэг нь тохиолдох эрсдэлтэй. Тиймээс эмэгтэйчүүд энэ насандаа жирэмсэн болсон тохиолдолд нэн түрүүнд тестээр шалгах, улмаар эход харуулж зөв байрлалтай эсэхийг тогтоолгох, хугацаа тодорхойлуулах шаардлагатай юм байна.

Өмнөх жирэмслэлт хэвийн байсан тохиолдолд 9-11 долоо хоногтойд буюу 7, 8 недельтэй үед жирэмсэн эхчүүд хоёрол тест өгч, эход харуулснаар эрсдэл байгаа эсэхийг илрүүлэх боломжтой. Харин жирэмсэлсэн эсэхээ хожуу мэдсэн тохиолдолд 15-20 недельтэй үед, эхийн цусанд гурван төрлийн уургийн бодис ямар хэмжээтэй байгааг тодорхойлдог байна. Тодруулбал 2015 онд ЭХЭМҮТ 3 сартайд жирэмсэн эхийн ургийн хромсомын эмгэгийн илрүүлгийг Английн эх ургийн АУ-ны сангаас хөгжүүлсэн тусгай программаар тооцоолон боддог аргыг нэвтрүүлжээ. Ингэснээр олон жирэмсэн эх урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, эмчилгээнд хамрагдсан байна.

Мэргэжлийн эмчийн зөвлөж байгаагаар жирэмсний эхний гурван сартайд багтаан бүх шинжилгээг заавал өгч, эмчийн хяналтад байхыг санууллаа.