Коронавирусийн эсрэг Төр засгийн зарим шийдвэр оновчгүй, үйлдвэрлэгчдэд гарзтай шийдвэр болжээ

Манай улсын Эдийн засгийн суурь нөхцөл муу байгаа нь эдийн засаг 2017-с хойш муу үзүүлэлттэй байсантай холбоотой гэж эдийн засагчид үзэж байна. Хэдийгээр 2019 онд Эдийн засгийн өсөлт сайн дүнтэй гарсан ч 2020 оны төсөв алдагдалтай батлагдсан нь Коронавирусийн цар тахлын энэ цаг үед эдийн засаг өсөлтгүй гарахад нөлөөлж байна. Энэ нь томоохон аж ахуйн нэгж болоод жижиг дунд бизнес эрхлэгч нарт хүндхэн тусч байна.

Коронавирусийн халдвараас сэргийлэх хорио цээрийн арга хэмжээ Хүнсний үйлдвэрлэл, Худалдаа, Эрүүл мэнд, үйлчилгээ, барилгын салбарын бизнес эрхлэгчдэд хамгийн их буюу 96 хувьд нь маш их хэмжээгээр нөлөөлжээ.  Харин тээвэр аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийн дунджаар 69 хувьд нь нөлөөлсөн байна.

МҮХАҮТ-аас 1100 аан-ийн дунд хийсэн судалгаагаар хорио цээрийн үед бизнест тулгарч байгаа гол хүндрэлийг дараах байдлаар судалсан байна. ААН-ийн 66 хувь нь зээлийн төлбөр, хугацаа хүү хамгийн их хүндрэл учруулж байна гэсэн бол түрээсийн төлбөр 22 хувь, төрийн үйлчилгээний хүнд суртал 9 хувь, санхүүгийн эх үүсвэр 3 хувийн хүндрэл үзүүлсэн гэжээ.  Хэдийгээр өнгөрсөн баасан гарагт Хүнс хөдөө аж ахуйн  сайдын шийдвэрээр ЖДҮ-ийн үйлчилгээ эрхлэгчдийн санхүү эдийн засгийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх, ажлын байрыг хадгалах зорилгоор 3 дугаар сарын нэгнээс 6 сарын 30-ны хооронд төлбөл зохих зээлийн үндсэн төлбөрийг түр хугацаагаар хойшлуулах энэ хугацаанд алданги тооцохгүй байх арга хэмжээг авахаар болсон. Гэвч энэ зээл нь жилийн 3 хувийн хүүтэй олгогддог бөгөөд хамгийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл гэж болно. Эсрэгээрээ бичил бизнес эрхлэгчдийн хувьд арилжааны банкнаас дунджаар жилийн 20-22 хувийн хүүтэй бизнесийн зээл авдаг төдийгүй одоо 100 хүртэлх сая төгрөгийн зээлтэй 5000 орчим ААН байна.

Төр засгаас өвчний эсрэг хэд хэдэн шийдвэрүүдийг гаргасан. Тухайлбал хилийн хориг, орон нутгийн постуудыг хаах, банкны зээлийг хаах, худалдаа үйлчилгээний салбарын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох, хүүхэдтэй ээжүүдийг цалинтай амралтад хамруулах, мөнгөний бодлогын хүүг багасгасан  зэрэг. Гэвч эдгээр нь оновчтой шийдэл болж чадаагүй төдийгүй эргээд дотоодын үйлдвэрлэлийн гарц муудсан байна. Мөн хамгийн гол шалтгаан бол  2020 оны төсвийн орлогыг 11.8 их наяд төгрөг, 2.1 их наядын алдагдалтай гэж баталсан. Мөн 2020 оны төсвийн тухай хуульд 2020-2021, 2022 оныг дамжин 1.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий барилга байгууламжийн бүтээн байгуулалт тусгагдсан байна .Гэвч төсвийн тодотгол хийж төсвөө танаагүй, эдийн засагт чиглэсэн цогц арга хэмжээ аваагүй цагт эдгээр арга хэмжээ нь үр дүн тааруу.

Сангийн яамнаас төсвийн тодотгол хийхгүй гэсэн хатуу байр сууриндаа хэвээр байгаагаа  мэдэгдсэн. Харин УИХ-ын даргаас Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ зэрэгт зээлийн хүүгийн хугацааг сунгах, эдийн засгийг дэмжих судалгаа хийх үүрэг өгсөн юм. Харин монголын банкны холбооноос төр засгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай гэлээ.

Коронавирусийн халдварын анхдагч БНХАУ-ын сангийн яам өнгөрсөн 2-р сад Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж 8 тэрбум юанийг улсын төсвөөс гаргаж мөн санхүүгийн байгууллагад олгосон 200 тэрбум юанийг 3,25-3,15 хувь болгон бууруулсан байна.

Харин АНУ-ын төв банк 1.5 хувь байсан бодлогын хүүгээ 0.5 хувиар бууруулж нэг хувь болгосон бол өнгөрсөн ням гарагт 0 хувь болгосноо зарлалаа. Энэ мэтчилэн томоохон улсууд эдийн засгийг дэмжих арга хэмжээ авч эхэлсэн бол манай улс хориг тогтоогоод 2 сар болж байхад тодорхой шийд гаргаагүй байна.