Жил бүр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Хурд“ хамтлаг уламжлал болгон тоглолтоо зохион байгуулдаг. Тэгвэл энэ удаад шинэ коронавирусийн халдварын  хөл хорионоос шалтгаалж  “Mонгол ТВ”  телевизтэй хамтран “Online live” хэлбэрээр тоглолтоо зохион байгуулсан юм.  Мөн энэ үеэр Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүмүүнлэгийн тусламжийн аяныг өрнүүлсэн юм.3-р сарын 8-ны өглөөний 9:00 цагаас өдрийн 12:30 цаг хүртэл бүтэн гурван цагийн шууд эфирээр, Монгол телевизийн цахим хуудсаар хурд хамтлагийн "Буцааж нэхэхгүй хайр" тоглолтыг шууд дамжуулан хүргэж  онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд 3-р сарын 10-ны өдрийн байдлаар 28462 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 274 сая  252 мянга  289 төгрөгийн мөнгөн хандив төвлөрсөн байна. Мөн тоглолтын дундуур цацагдсан зар сурталчилгааны орлого болох 10 сая төгрөгийг хандивын хамт Монгол улсын шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудад хүлээлгэн өглөө.