“Covid-19

Коронавирусийн халдвар дэлхий нийтийн асуудал болж, эдийн засгаа авч үлдэх, хэрхэн сэргээх эсэх нь улс орнуудын хувьд томоохон сорилт болсон энэ үед зээлийн хүү, үндсэн төлөлт хойшлуулах, мөнгөний бодлогын хүүгээ бууруулах зэрэг арга хэмжээг манай улс хэрэгжүүлж байна. Гэвч эдгээр арга хэмжээ төдийлөн жижиг, дунд бизнесүүдэд нөлөө үзүүлэхгүй байгаа учраас төсөвт тодотгол хийх замаар дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай гэж бизнес эрхлэгчид, эдийн засагч үзэж байна. Учир нь хүндрэлтэй нөхцөл байдлын араас аливаа бизнесийг сэргээхэд 6 сараас 1 жил шаардагдах учраас даруй арга хэмжээг  авах хэрэгтэйг онцоллоо.

Коронавирусийн халдвар дэлхийн гол тоглогч улс орнуудад тархсан цагаас эхлэн томоохон улс орнууд иргэн төвтэй шийдвэр гаргаж, төсвийн эх үүсвэрээсээ дамжуулан жижиг дунд бизнес, аялал жуулчлалын салбартаа зээл болон татаас хэлбэрээр нөлөө үзүүлсээр байна. Харин манай улсын хувьд 4-р сарын 15 гэхэд шатахууны үнийг 200 төгрөгөөр буулгах, мөнгөний бодлогын хүүг нэг функтээр буулгах, зээлийн хүү, үндсэн төлөлтийн хугацааг хойшлуулах зэрэг арга хэмжээ авсан.

Манай улсын хэмжээнд 1.2 сая иргэн хөдөлмөр эрхэлж, үүнээс 679 мянга нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Харин хөдөлмөр эрхэлж байгаа нийт иргэдийн 50 гаруй хувийг жижиг дунд бизнес эрхлэгчид бүрдүүлдэг. Гэтэл 1-р сарын 27-оос хойш өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосноос хойш хамгийн гол хүндрэл амсаж байгаа байгууллагууд нь жижиг дунд бизнесийн салбарынхан. Гэтэл төрөөс авч хэрэгжүүлж байгаа дээрх шийдвэрүүд энэ салбарынханд ямар ч үр нөлөөгүй бөгөөд цаашид цалингаа өгч чадахгүйд хүрнэ гэдгийг онцолж байна.

Төсөвт тодотгол хийх, тусгай сангуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх нь тодорхой шийдэл гэж эдийн засагч, бизнес эрхлэгчид үзэж байна