Худалдагч: Мах авдаг байсан иргэд

Ковид-19 цар тахалын хөл хорионоос үүдэж бизнесийн байгууллага,  аж ахуйн нэгжүүд орлого буурч энэ нь ажилгүйдэл ядуурлын түвшин нэмэгдэхэд нөлөөлж байна. Ажлын байрны тоо цөөрч, эдийн засаг хүнд байгаа энэ үед ядуурлын шугамд ойр байгаа хүм амын жилийн орлого 500 мянган төгрөгөөр, сарын орлого 40 мянган төгрөгөөр буурахад ядуурал одоо байгаа  28.4 хувиас өсч 45 хувьд хүрэхээр байгааг "улаанбаатар аналитик хөгжлийн судалгааны хүрээлэн"-гээс тооцоолжээ. Тэгвэл алслагдсан дүүрэг хорооны гэр хороололд иргэдийн амьжиргаа улам хүндэрсээр байна

Нэг хүнд сард шаардлагатай илчлэг бүхий хүнсний бүтээгдэхүүн болон наад захын  бусад бараа, үйлчилгээнд шаардагдах зардлыг "ядуурлын шугам" гэдэг. Үндэсний ядуурлын шугам 2018 онд 166.580 төгрөгт хүрсэн. Тэгвэл Ковид-19 халдварын хөл хорионы улмаас өрхийн орлого буурч байгаа нь иргэдийн амьдралд нөлөөлж эхэлжээ. Гэр хорооллын иргэд хүнсээ өдөр өдөрт нь граммаар худалдан авч эхэлжээ.

Мөн захын гэр хорооллын иргэд хүнсний дэлгүүр зээл тавих нь ихэсж, мах худалдан авдаг байсан иргэд жижиглэн буюу малын таван цул авдаг болсон байна.

Тэгвэл Манай улсад ядуурлын шугамтай ойрхон буюу цалин орлого нь буурах төдийд ядуу ангилалд орохоор  байгаа 475 мянган иргэн байна. Өөрөөр хэлбэл Манай улсын нийт хүн амын 14.9 хувь нь ядуурлын шугамтай ойрхон иргэд байгаа бөгөөд тэд сард шаардлагатай хүнсний болон бусад зардалдаа 208.225   төгрөг зарцуулж байна. Дээрх иргэдийн орлого буурснаар сард шаардлагатай хүнс болон бусад зардал багасч ядуу ангилалд шилжихийг эдийн засагч, судлаачдын төлөөлөл онцолж байна.