НДШ-ийн өртэй эсэх нь НДШ-ийн хөнгөлөлтөд хамаарахад нөлөөлөхгүй

Төрөөс коронавирусийн үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын дагуу аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх асуудал өнгөрсөн хугацаанд анхаарлын төвд байсан. Өнөөдрийг хүртэл хугацаанд аж ахуйн нэгжүүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх журам хэд хэдэн удаа өөрчлөгдөж ирсэн юм.

Энэ сарын нэгнээс 10-р сарын нэгэн хүртэл хэрэгжих учиртай аж ахуйн нэгжүүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс 100 хувь чөлөөлөх хөнгөлөлтийг төрийн болон хувийн хэвшлийн бүх их дээд сургууль, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж эдэлнэ. Ингэхдээ коронавирусийн халдварын онцгой нөхцөлд бүх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа доголдсон гэж үзнэ.

Мөн аж ахуйн нэгж нь ажлын байраа хадгалсан буюу хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээгээр ажилтан ажиллуулж байгаа бол энэ хөнгөлөлтийг эдэлнэ. Гэхдээ зээлтэй аж ахуй нэгж нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй эсэх үүнд хамаарахгүй гэж салбарын сайд мэдэгдлээ.

Аж ахуйн нэгж байгууллага нийгмийн даатгалын төлөлтийн тайланг дараа сарын буюу 5-р сарын 5-ны дотор харьяа, нийгмийн даатгалын байгууллагадаа цахимаар явуулна.