Гуравдугаар сард чанаргүй зээлийн эзлэх хэмжээ 9 тэрбум төгрөгөөр буурчээ

Өнөөдөр Монголбанкнаас гуравдугаар сарын ээлжит статистик мэдээллийн тоймыг танилцууллаа. Гуравдугаар сарын байдлаар арилжааны банкууд дахь иргэдийн хугацаа хэтэрсэн  зээлийн үлдэгдэл өмнөх сараас 1,2 хувиар,  өмнөх оноос 2 хувиар тус тус буурсан байна.

Харин чанаргүй зээл өмнөх сараас 9 тэрбум төгрөгөөр буурч, нийт зээлд эзлэх хэмжээ 10,7 хувь болсон боловч хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 120 тэрбум төгрөгөөс өсч, нийт зээлд эзлэх хэмжээ 6,7 хувь болж өссөн байна. Энэ нь өнгөрсөн хугацаанд авсан арга хэмжээ буюу хэрэглээний зээлийн хугацаа хойшлуулсан, тэтгэврийн зээлийг тэгэлсэн зэрэг арга хэмжээ нөлөөлжээ. Харин хугацаа хэтэрсэн нийт зээлийг  салбараар ангилан үзвэл 80.8 хувийг хувийн байгууллага тэр дундаа барилгын салбарын зээл хамгийн өндөр хувийг эзэлжээ.