Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ дадлага сургуулийн үеэр "Яармаг-300" , "Яармаг-100" эмнэлэг дэлгэх дадлага сургууль болж өнгөрлөө. Буянт-Ухаа спортын ордонд болсон "Яармаг-300" эмнэлэгт Ковид-19 халдварын батлагдсан хөнгөн зэргийн өвчтөнүүд,  харин" Яармаг-100" эмнэлэгт халдвартай нь батлагдсан хүнд зэргийн өвчтөнүүдийг байрлуулах эмнэлэг дэлгэгдсэн юм.

Яармаг-300 эмнэлэг дэлгэх дадлага сургуулийн үеэр шинж тэмдэг бүхий иргэдийг эрэмбэлэн  ангилж эмнэлгийн A,B,C тасгуудад хувиарлах сургууль болсон юм. Эрчимт эмчилгээний 2 ор бүхий а тасагт эрчимт эмчилгээ b тасагт жирэмсэн болон бага насны хүүхэдтэй хүмүүс болон өндөр настан с тасагт насанд хүрэгчдийн тасгийг байршуулсан байлаа.Эмнэлэг дэлгэх дадлага сургуулийг УОК,  Монгол улсын улсын Ерөнхий сайд, Шадар сайд,  Эрүүл мэндийн сайд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл танилцаж, үзэж сонирхсон юм.

Яармаг 300 эмнэлэг дэлгэх дадлага сургууль нь халдварын шинж тэмдэг бүхий иргэдийг яаралтай түргэн тусламжийн машинаар авчирч эмнэлзүйн шинж тэмдэгийг тогтоох асуулгыг асууж,  анхан шатны үзлэг хийж эрэмбэлэн ангилан халдвартай эсхийг түргэвчилсэн оншлуураар оншилж тогтоон тасгууд руу шилжүүлэх үйл явц бүхий сургуулилт болсон юм.

Яармаг-300 эмнэлэгт халдвартай нь батлагдсан хөнгөн зэргийн өвчтөнүүд эмнэлэгийн тусламж үйлчилгээ авах бол хүндэрсэн өвчтөнүүд Яармаг-100 эмнэлэг рүү шилжүүлэх зохион байгуулалттай байна. Яармаг-100 эмнэлэгт эрчимт эмчилгээний 100 ор бүхий өвчлөл хүндэрсэн иргэд үйлчлүүлэх юм.