Эдийн засгийг дэмжих арга хэмжээ зээлжих зэрэглэл буурахад нөлөөлсөн гэв

Олон улсын хөрөнгө оруулагчид тухайн улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээнд суурьлан зээл эргэн төлөх чадамж, найдвартай байдлыг харж хөрөнгө оруулалт хийх,  зээл олгох эсэхээ шийддэг. Өнгөрсөн онд манай улсын зээлжих зэрэглэлийг олон улсын Мүүдис агентлаг "B3" буюу тогтвортой төлөвтэй гэж тодорхойлж байсан бол өнгөрөгч баасан гарагт "B3" ангилал дотроо хасах төлөв гэж дүгнэсэн байна.  Монгол улсын хувьд сүүлийн долоо хоногт Европийн холбооны  Хар жагсаалтад орсон, мөн зээлжих зэрэглэл буурсан зэрэг нь ойрын хоёроос гурван жилд эдийн засагт маш хортой үр дагавар үүсгэнэ  гэдгийг Эдийн засагчид анхааруулж байна.

Өнгөрөгч 12-р сард манай улс олон улсын мөнгө угаах террозмтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ-ын Саарал жагсаалтадорсон. Харин өнгөрөгч долоо хоногт Европын холбооны Хар жагсаалтад орж мөн олон улсын мүүдис агентлагын үнэлгээгээр зээлжих зэрэглэл сөрөг ангилалд орлоо.  Энэ нь ойрын хугацаанд  эдийн засаг сайжрахгүй эрсдэлт бүлэгт хамаарч байгааг илтгэж байгаа юм. Мүүдис агентлаг тус үнэлгээг тухайн улсын экспортын орлого, урсгал дансны алдагдал их хэмжээгээр буурсан, дотоодод явуулж байгаа эдийн засгийг дэмжих арга хэмжээ мөнгөний зарцуулалтад үндэслэн гаргасан байна.

Зээлжих зэрэглэл буурсанаар Макро эдийн засгаас аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлнө. Тухайлбал банк санхүүгийн систем доголдоно, Европын холбооны хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа зогсоох, бизнес эрхлэгчдэд төлбөр тооцооны үйл явц удааширч, хяналт шалгалт нэмэгдэнэ. Хамгийн гол эрсдэл нь 2021 онд төлөгдөх бондуудын эргэн төлөлтийг хийхэд хүндрэл үүснэ.   Цаашлаад дефолт зарлахад ч хүргэх эрсдэлтэй.

Энэ бол зөвхөн Сангийн яам болон Монголбанкны асуудал биш. Мөн л засаглалын тогтолцооны асуудал гэдгийг эдийн засагчид анхааржуулж байна. Хэрэв өнөөдөр маргааш гэж хойшлуулахгүйгээр арга хэмжээ авахгүй бол гадагшаа цаашид экспорт, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын үйл явц удаашрахаас гадна манай улсын өр днб-ий 70 гаруй хувиас давах эрсдэл хүлээж байна.