Дэлхий дахинд Ковид-19 халдварын батлагдсан тохиолдол 4.2 саяд хүрлээ

Өнөөдрийн байдлаар Ковид-19 халдвар авсан хүний тоо 4.2 сая давж, нас барсан хүний тоо 287 мянгад хүрээд байна.Европ, АНУ зэрэг барууны улс орнуудаар өчигдрөөс эхлэн хөл хорионы дэглэм тавигдаж эхэлсэн бол Хятад, Өмнөд Солонгос зэрэг азийн зарим улс орнуудаар халдварын тархалт дахин эрчимжиж эхэлсэн нь цар тахлын хоёр давалгаа нүүрлэх эрсдлийг дагуулж эхлээд байгаа юм.

Тухайлбал Франц болон Испани зэрэг орнуудад хорио цээрийн дэглэм үе шаттайгаар цуцлагдсантай зэрэгцээд Их Британи, Америк зэрэг улсууд хэсэгчилсэн байдлаар хөл хорионы дэглэмийг сулруулах төлөвлөгөөгөө танилцуулаад байна. Харин цар тахлын анхны голомт болох БНХАУ-ын Ухань хотод хоёр дахь өдрөө дараалан Ковид-19-ийн шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн нэг сар дахь хамгийн тааруу үзүүлэлт болжээ.Тэгвэл БНХАУ-тай хил залгаа БНСУ-д Сөүл хотын шөнийн цэнгээний газарт халдвар тархснаас үүдэн халдвар авсан нийт хүний тоо нь ойролцоогоор 11 мянга болж нэмэгдээд байна.

Харин Франц улсад нэг өдөрт шинээр бүртгэгдсэн эндэгдлийн тоо сүүлийн хэд хоног дараалан буурч байсан боловч өчигдрөөс дахин нэмэгдэж 263 хүн нас баржээ. Тэгвэл цар тахлын хамгийн том голомт болох АНУ-д нас барсан хүний тоо нь 80 мянга давснаас нийт халдвар авсан хүний тоо нь 1 сая 385 мянгад хүрч, Нью-йорк муж цар тахлын хамгийн халуун цэгт тооцогдож байна. Түүнчлэн нас барсан хүний тоо одоо бүртгэгдсэнээс хэдэн мянгаар өндөр байх эрсдэлтэй байгааг тус улсын халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

Хэдийгээр тус улсад халдвартын тархалт тасралтгүй нэмэгдэж байгаа ч  Нью-йорк мужийн хөл хориог энэ долоо хоногоос эхлэн аажмаар сулруулах арга хэмжээ авна гэдгээ тус мужийн захирагч Эндрью Куомо мэдэгдсэн байна. Харин Нью-Йорк хотын хориог ирэх 6-р сар хүртэл хэвээр нь үлдээх шийдвэр гаргажээ.