Манай улсаас Европын улсуудад хийгдэх гадаад төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээний шалгалт өндөрсөнө

    Өнгөрөгч баасан гарагт Европын холбооны албан ёсны вэбсайтад Европын холбоотой хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтад манай улсыг бусад 11 улсын хамт оруулсан тухай мэдээлэл тавигдсан.Өнөөдрийн байдлаар  цахим орчинд Европын зарим улсуудад данс нээж болохгүй байна, мөн олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд хөрөнгө оруулалтаа татсан гэх мэт мэдээлэл тарж эхлээд байгаа.  Тэгвэл Европын холбооны өндөр эрсдэлтэй орнууд гэж нэрлэгдэх энэ жагсаалтад орсон улсуудад холбооны зүгээс ямар нэгэн хориг арга хэмжээ авахгүй талаар тус Холбооны онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд тайлбар өглөө.

Европын холбооны 27 гишүүн улс олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд өндөр ач холбогдол өгдөг. Хэдийгээр Ройтерс агентлаг болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Хар жагсаалт хэмээн нэрлэж, онцолж байсан бол Европын холбоонд гуравдагч орнуудын хувьд Хар жагсаалт хэмээх албан нэршил байдаггүй харин өндөр эрсдэлтэй гуравдагч орнууд хэмээх жагсаалтад манай улсыг оруулахаар төлөвлөсөн гэдгийг элчин сайд онцолсон юм. Олон улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ -ын эрчимтэй хяналтанд багтсан орнуудыг  өндөр эрсдэлтэй гэж үзэн тус жагсаалтад оруулсан гэж байна. Өнгөрөгч 10-р сард манай улс ФАТФ-ын Саарал жагсаалтад орсоноор нийт 4 шаардлагыг биелүүлэх даалгавартай болсон. Гэхдээ ФАТФ ын ээлжит хуралдаанаар өнгөрөгч баасан гарагт 4 шаардлагыг 50 хувьтай биелүүлсэн гэж манай улсыг дүгнэжээ. Хэдийгээр Европын холбооны комиссын шийдвэр нэг сарын дараа албажин шийдэгдэх ёстой ч манай улс Саарал жагсаалтаас гарч чадвал өндөр эрсдэлт орнуудын жагсаалтаас гарахад дөхөм болно.

Европийн холбоо ФАТФ-ын гишүүн байгууллага . Бид өөрсдийн зах зээлээ хамгаалахын тулд 2016 оноос хойш өндөр эрсдэлтэй  орнуудын жагсаалтыг  шинэчлээгүй байсан. Тиймээс 2018 оны ФАТФ ын жагсаалттай уялдуулах гэж зорьсон юм .Тийм ч учраас му энэ өндөр эрсдэлт орнуундын жагсаалтад багтсан  энэ жагсаалтад орсоноор ямар нэг хориг арга хэмжээ авагдахгүй.  Европын холбооны зүгээс өндөр эрсдэлт орнуудын жагсаалтыг улс төржүүлэх шаардлагагүй гэж байна. Мөн тус жагсаалтад багтсан гуравдагч улсуудад холбооны зүгээс хориг арга хэмжээ авахгүй, холбооны хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрт нөлөөлөхгүй харин манай улсаас Европын холбоо дахь улсуудад хийх гадаад төлбөр тооцоо, гүйлгээнд шалгалт өндөрсөх тул цаг хугацааны хувьд хүлээлт үүсэх магадлалтай гэлээ.

Хэрэв тухайн гүйлгээ хууль ёсны дагуу ил тод асуудалгүй байвал цаг хугацааны хувьд удаашрахгүй. Банк санхүүгийн хувьд Монгол улстай хийх бүх гүйлгээнд тусгайлсан хяналтыг тавих болно. Банкуудын хувьд тусгайлсан хяналтыг нэвтрүүлэх нь шинэ зүйл биш. Монгол улсын бүх банкны хувьд ФАТФ-ын саарал жагсаалтад орсоноор байнгын хяналтыг хэрэгжүүлж эхэлсэ юм . ФАТФ-аас санал болгосон 4 зөвлөмжийг хэрэгжүүлж чадвал өндөр эрсдэлт орнуудын жагсаалтаас гарах асуудал шийдэгдэнэ. Мөн Европын холбоо дахин дүгнэлт гаргана.

Мөн тун удахгүй Европын холбооны зүгээс манай улсад ковид 19 тэй холбогдуулан 100 гаруй тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ тусламж нь төсөл хөтөлбөрөөр дамжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулагдах гээд хэд хэдэн зориулалттай.