Манай улсад 615 хүн ХДХВ-ний халдвартай байх боломжтой, үүнээс 34.5 хувийг илрүүлсэн гэж үздэг байна

Манай улс үндэсний хэмжээнд Хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдолын эсрэг цогц хариу арга хэмжээ авч хэрэгжүүлсний дүнд халдварын тархалтын бага түвшинг хадгалснаас гадна халдвартай эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол илрээгүй. ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. 

Тэгвэл ХДХВ/ ДОХ-ын талаарх сүүлийн тоо баримтыг хүргэе.

-Манай улсад Хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол халдвар анх 1992 онд бүртгэгдсэн байдаг. Тэгвэл энэ оны 4-р сарын байдлаар хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол халдварын 292 тохиолдол бүртгэгдсэн байна.

- Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 47 хүн нас барсан бөгөөд нас барсан дээрх тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжин халдвар авсан байна.

-Мөн энэ оны эхний улирлын байдлаар хүний дархлал хомсдолын вирусын халдвартай 18 эхээс 27 хүүхэд төрсөн байна. Эдгээрээс 9 эх давтан төржээ

-Хүмүүсийн 93.4 хувь нь ретровирүсийн эсрэг эмчилгээнд хамрагдаж, тэдний 92.9 хувьд хүний дархлал хомсдолын вирусийн ачаалал дарангуйлагдсан нөхцөлтэй байна.

Манай улсад бүртгэгдээд байгаа Хүний дархлал хомсдолын вирусын халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан  байдаг бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжаагүй. Халдвартай эхээс төрсөн хүүхдүүд эрүүл бойжиж байгаа юм. Тэгвэл хүний дархлал хомсдолын вирусын халдварын тохиолдлын 81.7 хувь нь эрэгтэй, тэдний 84.3 хувь нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд байгаа юм. Монгол улсын хэмжээнд  615 хүн хүний дархлал хомсдолын вирусийн халдвартай байх боломжтой гэж тооцоолсон бөгөөд үүний 34.5 хувийг илрүүлээд байгааг халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байгаа юм. Хамгийн гол нь ХДХВ/ ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэхэд хувь хүмүүс хариуцлагаа нэмэгдүүлэх нь чухал юм. Манай улсын Халдварт өвчин судлалын үндэсний төвд  БЗДХ, ХДХВ/ДОХ-ын үзлэг шинжилгээнд сайн дураараа хамрагдаж буй үйлчлүүлэгчдэд үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийдэг.