Малчин өрхөөс гадна мал бүхий этгээд 20 000 төгрөгийн урамшуулалд хамрагдана

Долоо дахь удаагийн Парламентын хаврын отгон чуулган өнгөрсөн баасан гарагт хуралдлаа. Чуулганаар Олон улсын гэрээнд цахим харилцаа ашиглах конвенцыг соёрхон баталж, эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, цар тахлын үеийн санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим өөрчлөлт хийх зэрэг  арга хэмжээний тухай тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэн баталлаа.

УИХ-ын чуулганы эхэнд эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ковид 19-ийн цар тахлын үед Санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай тогтоолд малчин өрхийн 1 кг ноолуур тутамд 20 000 төгрөг олгож 200 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тусгасан. Тэгвэл Хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан зөвхөн малчин өрхөөс гадна мал бүхий этгээд үүнд хамрагдахаар тогтоолд өөрчлөлт оруулахаар санаачилсан байна. Улмаар ЭЗБХ-р энэ нэмэлт өөрчлөлт дэмжигдэн УИХ-ын чуулганаар батлагдлаа.

Мөн эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр анхан шатны тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх, их сургуулийн эмнэлэг, уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох боломж нээгдэж байна.

Ингээд УИХ-ын хаврын отгон чуулганы хэлэлцэх асуудлууд үүгээр өндөрлөлөө.