Өнөөдрөөс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

Өнөөдөр 12 цаг 00 минутаас Монгол улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт мөрдөгдөж эхэлнэ. УИХ-ын хаврын чуулганаар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөгдөх органик 46 хуулийг батлах ёстой байсан ч УИХ-ын дэгийн тухай хууль, засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хууль, төрийн аудитын тухай хууль, монгол улсын хөгжлийн бодлого, алсын хараа 2050 зэрэг зургаан хуулийг баталсан байна.

Харин дараагийн УИХ үлдсэн органик хуулиудыг энэ ондоо багтаан батлах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт мөрдөгдөхтэй зэрэгцэн засгийн газрын дөрвөн гишүүн л сайд болж болно, бусад нь огцрох ёстой гэсэн асуудал анхаарал татаж ирсэн. Тэгвэл дараагийн шинэ засгийн газар байгуулагдах үеэр энэ нь мөрдөгдөх юм. Мөн энэ УИХ-аас эхлэн УИХ-ын гишүүд төсөв, эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн тухай хуулиуд, засгийн газар санаачлахаар заасан асуудлаар хууль санаачлахгүй.