Испани улс орон даяар 10 хоногийн гашуудал зарлана.

Ковид-19 цар тахлын улмаас 28 мянга гаруй иргэнээ алдсан Испани улс орон даяар 10 хоногийн гашуудал зарлахаар болсныг тус улсын ерөнхий сайд мэдэгдлээ. Тэрбээр " Маргааш  буюу 5-р сарын 26-наас эхлэн улс орон даяар 10 хоногийн турш халдвараар амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх бөгөөд  манай улсын ардчиллын түүхэн дэх хамгийн урт хугацаанд үргэлжлэх гашуудал юм" хэмээн мэдэгдсэн байна.

Тодруулбал Испани улс дахь бүх барилга байгууламж болон тэнгисийн цэргийн онгоцон дээр байрлах бүх тугийг хагас буулган, цар тахлаар амиа алдсан иргэдэд төрийн тэргүүн хүндэтгэл үзүүлэх юм.

Сүүлийн үед халдварын тохиолдол харьцангуй буурч байгаа Испани улс ирэх 7-р сараас эхлэн аялал жуулчлалын салбараа нээхээр төлөвлөн, гадаадаас ирэх жуулчдыг хүлээн авахаар бэлтгэл ажил хангагдаж эхэлж байгаа талаар мөн эх сурвалж мэдэгдсэн байна.Тус улс энэ даваа гарагаас эхлэн хөл хориог хэсэгчлэн цуцалж байгаа ч цар тахал дуусаагүй,  шаардлагагүй тохиолдолд олон хүн цугларсан газраар явахгүй байхыг эмч мэргэжилтнүүд олон нийтэд дахин анхааруулсаар байна.