Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг эрүүл ахуйн дэглэмээ сахиж гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг эцэг эхчүүд уриаллаа

Удахгүй Хүүхдийн баяр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болно. Цар тахлын үеийн хөл хориог сунгасантай холбоотойгоор хүүхдийн баяраар олон нийтийг хамарсан ямар нэгэн үйл ажиллагааг зохион байгуулах боломжгүй болж байна. Тэгвэл эцэг эхчүүдээс  хүүхдийн баярыг хөл хорионы үед хэрхэн тэмдэглэх саналтай байгааг тодруулсан юм

Тэгвэл хүүхдийн баяраар хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, тоглолт, хүүхдийн эрхийн талаар хөтөлбөрийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сувгаар түгээх нь зүйтэй гэж эцэг эхчүүдийн төлөөлөл үзэж байна.

Мөн хүүхдийн баярыг эрүүл ахуйн дэглэмээ сахиж гэр бүлийн хүрээнд тэмдэглэж өнгөрүүлнэ гэдгийг эцэг эхчүүдийн төлөөлөл онцолж байна.  

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг манай улс 1992 оноос эх үрсийн баяр, 2003 оноос хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж ирсэн. Удахгүй болох хүүхдийн баярыг цар тахлын халдвараас сэргийлж эрүүл ахуйн дэглэмээ сахиж гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг эцэг эхчүүд уриалж байна.