Халдвар дотоодод дэгдээгүй нь дотоодын аялал жуулчлалын урсгал нэмэгдэх нөхцөл болж байна

     Цар тахал аялал жуулчлалын салбар, дагалдах бусад салбар, аж ахуйн нэгж компаниудын үйл ажиллагаанд хамгийн их нөлөө үзүүлж байна. Тодруулбал цар тахлын хөл хорионоос шалтгаалж аялал жуулчлалын тур, оператор компаниуд тэг зогсолт хийгээд байгаа юм.

Дэлгэцнээс манай улсын аялал жуулчлалын компани, аж ахуйн нэгжүүдтэй холбоотой зарим тоон мэдээллийг хүргэе.

-Монгол  улсад аялал жуулчлалын нийт 450 тур, оператор компани үйл ажиллагаа явуулдаг.

-Эдгээрээс гаднаас жуулчин оруулж ирдэг 250

-Дотоодын жуулчдыг гадагш аялуулдаг 50

-Дотооддоо аялал зохион байгуулдаг 15 компани аж ахуй нэгж байгаа юм.

Тэгвэл энэ жил аялал жуулчлалын нийт тур, оператор компаниуд дотоодын аялал жуулчлалд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх бодлого барьж ажиллаж байгааг онцолж байна. Учир нь Манай улс дотооддоо халдвар тархаагүй байгаа нь дотоодын аялал жуулчлал эрчимжих нөхцөл болж байгаа салбарын төлөөллүүд хэлж байна.

Манай улс өнгөрсөн жил 500 мянга гаруй жуулчин хүлээн авч энэ тоог нэг саяд хүргэх зорилтыг тавьсан боловч энэ жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж боломжгүй болж байна. Мөн цар тахлаас шалтгаалан аялал жуулчлалын компаниуд тэг зогсолт хийгээд байгаа ч халдвар дотооддоо гараагүй давуу талыг ашиглаж дотоодын аялал жуулчлалыг  эрчимжүүлэх  боломж байгааг салбарын төлөөллүүд онцолж байна. 

Өнгөрсөн жил давхардсан тоогоор 2.4 сая дотоодын жуулчин гадны улс оронд аялсан байна. Тэгвэл нэг хүн гадаад улсад аялахдаа дор хаяж нэг мянган америк доллар зарцуулсан гэвэл тэр хэмжээний мөнгө гадны зах зээлд оржээ. Мөн өнгөрсөн жил давхардсан тоогоор дотоодын жуулчдын урсгал нэг саяд хүрсэн байна. Тэгвэл энэ жил гадаад улсруу аялал төлөвлөсөн хүмүүс дотооддоо аялах нөхцөл бүрдэж байгаа нь дотоодын аялал эрчимжих нэг боломж болж байна.

 Аялал жуулчлалын салбар нь нийт ажлын байрны 10 хувийг дангаар бүрдүүлдэг. Тодруулбал нэг аялагч жуулчныг дагаж 20 орчим ажлын байр идэвхждэг байна. Тэгвэл дотоодын аялал жуулчлал эрчимжсэнээр хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдэж, дотоодын эдийн засаг сэргэх нөхцөл болох юм.