Монтенегро улс

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд  Ковид-19 халдвар авсан хүний тоо 5.5 сая, нас барсан хүний тоо 347 мянгад хүрээд байна. Харин дэлхий даяар эдгэсэн хүний тоо 2.3 саяыг давжээ. Сүүлийн үед халдварын тоо эрчимтэй нэмэгдэж, халдварын дараагийн голомт болоод байгаа Латин Америкийн улсуудад Бразил, Перу мөн Чили улс багтаж байна. Дэлхий дахинд ковид-19 цар тахлын тоогоор 2-т бичигдэж байгаа Бразил улсад дахин 11 мянган тохиолдол шинээр бүртгэгдсэнээр  халдварын нийт тохиолдол 376 мянгад хүрчээ.  Хэдийгээр халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа ч тус улсын ерөнхийлөгч хөл хориог цуцлах, эдийн засгаа сэргээх санал гаргасан нь олон хүний эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Харин Бразил улсын дараа халдварын тохиолдлын тоогоор 2-т бичигдэж байгаа Латин Америкийн Перу улсын хувьд өчигдрийн байдлаар 173 нас баралт бүртгэгджээ.

Дэлхийд халдварын тохиолдлоор 3-т бичигдэж байгаа оху ирэх 6-р сарын 1-ээс эхлэн зөвшөөрөл олгосон амралт сувиллыг нээхээр болсон байна.

Өнгөрөгч 7 хоногт ОХУ-ын зүгээс мужийн хөл хориог цуцлах эсэх нь тодорхойгүй хэмээн мэдээлж байсан бол хорио цээрийн дэглэмийг сулруулах боломжтой болсноо өчигдөр мэдэгджээ. Халдварын тохиолдол харьцангуй буурч байгаа Европ тивд Балканы хойгийн монтенегро улс ковид-19 цар тахлаас салсан хамгийн анхны Европын улс болсныг өнгөрөгч даваа гарагт тус улсын Ерөнхий сайд мэдэгджээ.