Дэлхий дахинд Ковид-19 халдвар авсан хүний тоо 5.6 сая давлаа.

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд Ковид-19 халдвар авсан хүний тоо 5.6 сая, нас барсан хүний тоо 351 мянгад хүрээд байна.

Цар тахлын дараагийн голомт болоод байгаа Латин Америкийн улсуудад халдварын тоо нэмэгдэж байгаагаас үүдэн Бразил улсын сан Пауло хотын эмнэлэгт халдвартай тэмцэж байгаа эмч, мэргэжилтнүүдийг эмнэлгээс гаргахгүй байхаар шийдвэр гаргаснаа тус Хотын Захирагч мэдээлжээ.

Түүнчлэн өчигдөр Мексик улсад халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн ч цар тахлын бага тархалттай хэсгүүдэд хөл хориог цуцлахаар шийдээд байгааг тус улсын засгийн газраас мэдэгдсэн байна.

Өнгөрөгч 5-р сарын 15-наас 10 хоногийн хугацаатай бүх нийтийг хамрах  халдварын шинжилгээг БНХАУ-ын Ухань хотод хийж эхэлсэн, тэгвэл  өнгөрсөн мягмар гарагт БНХАУ-ын Ухань хотын мэдээллийн албанаас 10 хоногийн дотор 9 сая гаруй иргэнийг Ковид-19 цар тахлын шинжилгээнд хамрагдуулснаа мэдэгдсэн нь 11 сая иргэнтэй тус хотын оршин суугчдын 80 гаруй хувь нь юм байна. Өчигдөр БНХАУ-д 7 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэнээр тус улсад  нийт 82 мянга гаруй бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар ОХУ-д 8.915 тохиолдол шинээр бүртгэгдэж халдвар авсан хүний тоо 362 мянгад хүрсэн байна. ОХУ-д гэрийн тэжээвэр мууранд Ковид-19 халдвар шинээр бүртгэгдсэн нь тус улсад амьтанд илэрсэн анхны тохиолдол болсон байна. Одоогоор тэжээвэр муурыг эзэнтэй нь тусгаарлан эмчилгээ хийж эхэлсэн байна.

Цар тахлын улмаас хойшлогдоод байсан ялалтын баярын парадыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зүгээс ирэх 6-р сарын 24-нд зохион  байгуулахаар төлөвлөн тус улсын батлах хамгаалах яамд үүрэг болгон өгчээ .