АНУ-ын Миннеаполис хот дахь хүний эрхийн төлөөх эсэргүүцлийн жагсаал дээрэм болон хувирчээ

Өнгөрөгч даваа гарагт Африк-Америк гаралтай 46 настай Жорж Флоид гэх залуу цагдаа нарын гарт амиа алдсан явдлыг хэдэн зуун мянган хүн эсэргүүцэн АНУ-ын Миннесота мужын Миннеаполис хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхэлсэн юм.

Өнгөрөгч мягмар гарагаас эхэлсэн уг тайван жагсаал Лос Анжелес, Чикаго, Нью-Йорк хотуудад үргэлжилж байсан ч өнгөрөгч лхагва гарагийн орой Миннеаполис хот дахь жагсаал дээрэм тонуул, хүчирхийлэл болон хувирчээ. Миннеаполис хотын жагсагчид хотын цагдаагийн газрын байр руу дайрч, ойролцоох Таргет дэлгүүр руу дайрч орон дээрэм тонуул хийсэн байна.

Дээрэм тонуул болон хувирсан хүний эрхийн төлөөх  жагсаалыг хяналтдаа байлгаж, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Миннеаполис хотын захирагч Жэкоб Фрэй өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, цагдаа хүчний байгууллагыг эсэргүүцлийн жагсаалд хяналт тавих үүрэг өгсөн байна.

Тэгвэл АНУ-ын холбооны мөрдөх товчооны албанаас уг хэрэгт Миннесота мужийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран ажиллаж гэмт этгээдэд зохих ёсны шийтгэлийг хүргүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.