Хонконгт Тяньаньмэний талбайн жагсаалын үеэр амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилготой тайван жагсаалыг хориглолоо

Сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа 1989 оны Тяньаньмэний талбайн жагсаалын үеэр амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх тайван жагсаалыг Хонконгийн цагдаагийн албанаас Хонконгт зохион байгуулахыг хоригложээ.

Жил бүрийн 6-р сарын 4-ний өдөр БНХАУ-ын тусгай захиргааны бүсүүд болох Макао, Хонконгт 1989 оны  уг жагсаалын үеэр амиа  алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх тайван жагсаалыг зохион байгуулдаг байсан бол эх газрын Хятадад тус талбайд болсон бослогын дараа 6-р сарын 4-нд ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг юм.

Тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэн 8 хүртэлх хүн цугларч Тяньаньмэний талбайн жагсаалын үеэр амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөснөө  мэдэгджээ. Тэгвэл өнгөрсөн жил Хонконгийн Викториа паркт зохион байгуулагдсан хүндэтгэл үзүүлэх тайван жагсаалын үеэр нийт 180 мянга гаруй  хүн оролцсон гэх тооцоо судалгаа байдаг байна.