Сөрөг мэдээллийг нэг минутын турш хүлээн авснаар эргэж тайвшрахын тулд 20 минутыг зарцуулдаг

    Хүн хэт их мэдээллийг хүлээн авснаар мэдээллийн стресст орж, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг. Тэгвэл хувь хүн мэдээллийг шүүлтүүртэй хүлээн авч, стрэссээ удирдаж сурснаар хязгааргүй мэдээллийн урсгалаас өөрт хэрэгтэйг хүлээн авч стрэсст өртөхгүй байх боломжтойг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Цахим технологи, ухаалаг хэрэглээний эрин үед хүмүүс мэдээллийн асар их дарамт дунд амьдарч байна. Тэгвэл  аливаа мэдээлэл нь хүний сэтгэл зүйд эерэг болон сөргөөр шууд нөлөөлдөг. Тухайлбал хүн сөрөг мэдээллийг нэг минутын турш хүлээн авч уншиж сонссоноор эргэж тайвшрахын тулд 20 минутыг зарцуулдаг  байна.

Иргэдийн хувьд мэдээллийг баталгаатай найдвартай эх сурвалжаас авахыг зорьдог болохыг хэлж байна. Гэхдээ цахим орчинд баталгаагүй мэдээлэл их байдаг нь стрэсст өртөх нөхцөл болдог гэдгийг ярьж байна. Тэгвэл хэт их мэдээлэл хүнийг стрэсст оруулснаар бүтээмжид сөргөөр нөлөөлдөг байна.

Тиймээс хувь хүн мэдээллийг хэрхэн хүлээн авах зэрэг өөрийн зохицуулж болох арга хэмжээг авснаар стрэссийг удирдаж мэдээллийн сөрөг нөлөөнд автахгүй байх боломжтой байна.