БНЭУ-д хар салхинаас үүдэн  олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ

Энэтхэгийн далайн хойгт орших Арабын тэнгист асар хүчтэй далайн хар салхи үүссэний улмаас Энэтхэг улсад хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна.

Арабын тэнгист үүссэн Нисагра хэмээх энэхүү хар салхи нь өнөөдөр Энэтхэгийн баруун эрэг болон Мумбай хотыг дайран өнгөрөх төлөвтэй байгаа юм. Дэлхий нийтээр цар тахлын аюул нүүрлээд байгаа энэ цаг үед Энэтхэг улсын хамгийн олон хүн оршин суудаг Мумбай хотод далайн эрэг дагуу оршин суудаг хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авснаа энэтхэг улсын албанаас мэдэгджээ.

20 сая гаруй иргэнтэй мумбай хотод Ковид-19 цар тахлаар халдварласан хүний тоо 50 мянга даваад байгаатай зэрэгцээд хар салхины аюул нүүрлэж байгаа нь илүү их эрсдэл учруулж байна хэмээн тус хотын аврах албаныхан  мэдэгдсэн байна. Түүнчлэн эрх баригчдын зүгээс ирэх саруудад үер усны аюулын зэрэгцээ хумхаа болон ходоод гэдэсний халдварын тохиолдол нэмэгдэх магадлалтайг олон нийтэд анхааруулсан байна.