Өчигдөр дэлхийн хэмжээнд 

  Өчигдөр дэлхий дахинд халдварын 129 мянган тохиолдол бүртгэгдэж Ковид-19 цар тахлын халдвар авсан нийт хүний тоо 6.6 сая, нас барсан хүний тоо 393 мянгад хүрээд байна.

Манай хойд хөрш ОХУ-д Ковид-19 халдвар авсан хүний тоо 441 мянгад хүрчээ. Өчигдрийн байдлаар тус улсын 85 бүс нутагт халдварын 8831 шинэ тохиолдол бүртгэгдсэний 2 мянга нь нийслэл Москва хотоос илэрсэн байна.  Москва хотод халдвар авсан нийт хүний 8 орчим хувь нь хүүхдүүд байсан бол ихэнх хувь нь  65-аас доош насны хүмүүс байна.

 Харин АНУ-ын хувьд өчигдрийн байдлаар халдварын 22 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж тус улсад Ковид-19 цар тахлын халдвар авсан хүний тоо 1.9 саяд хүрчээ.Хэдийгээр тус улс дахь халдварын тоо өмнөх өдрүүдээс харьцангуй буурч байгаа ч халдварын шинэ тохиолдол 20 мянгаас буухгүй байгаа нь эрх баригчдын санааг зовоогоод байгаа юм.Түүнчлэн АНУ-ын Нью-Йорк хотод нохойноос Ковид-19 халдвар илэрч хамгийн анхны амьтнаас илэрсэн тохиолдол бүртгэгдсэн байна.

 Тэгвэл  Бразил улсад өчигдөр Ковид-19 цар тахалтай холбоотой хамгийн олон нас баралт бүртгэгджээ. Хэдийгээр халдварын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа ч, Рио-Дэ-Женеро болон Сан Пауло хотод хөл хориог цуцлах арга хэмжээ аваад байгаа юм. Өмнөд Азийн Исламын Бүгд Найрамдах Пакистан улсад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгджээ. Тодруулбал өчигдрийн байдлаар хамгийн олон буюу 4801 тохиолдол бүртгэгдэж халдварын нийт тоо 85 мянгад хүрлээ. Ажиглагчдын зүгээс Пакистан улсыг дараагийн Ази тивийн голомт болох магадлалтай хэмээн анхааруулжээ.

Хонконгт Тяньаньмэний талбайн жагсаалын үеэр амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилготой тайван жагсаал боллоо