ОХУ-ын Амбарная голд асгарсан 11 мянган тонн дизель түлшийг цэвэрлэжээ

Өнгөрөгч 5-р сарын 31-нд ОХУ-ын Норильск хотын цахилгаан станцын шатахууны нөөцийн саванд гэмтэл үүссэний улмаас  20 мянган тонн дизель түлш асгарч умард туйлын бүс нутгийн Амбарная гол руу урсан орж 350 км-ын зай хүртэлх байгаль, гол нуурыг бохирдуулаад байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин онц байдал зарлан Амбарная голоос 20 мянган тонн дизель түлшийг цэвэрлэх ажлыг эхлүүлээд байжээ.Одоогийн байдлаар тус голын 850 метр куб уснаас 11 мянган тонн дизель түлшийг нүүрсээр хийсэн шингээгч материалд шингээн авах цэвэрлэгээний ажил явагдаж байна.

Түүнчлэн хэдэн зуун сайн дурын ажилтан, онцгой байдлын алба хаагчид өдөр шөнөгүй цэвэрлэгээний ажилд оролцож байгааг ОХУ-ын онцгой байдлын албанаас мэдэгджээ. Тэгвэл Амбарная гол нь ОХУ-ын хойд төв хэсэгт орших цэнгэг усны Пясино нуур руу цутгадаг бөгөөд аль хэдийн 20 км газрын нуурын цэнгэг усыг бохирдуулаад байгаа юм.

ОХУ-ын байгаль хамгаалагчдын зүгээс тус цэнгэг нуур нь Кара тэнгис буюу хойд номхон далай руу цутгадаг тул дизель түлшийг нэн даруй цэвэрлэхгүй бол байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдана хэмээн мэдэгдээд байна.