Хилийн чанадаас ирсэн зорчигчдын тээш, ОУ-ын карго буюу ачааг тав хүртэлх хоногийн дотор ариутгаж хүлээлгэн өгч байна

"Ковид-19" цар тахал нь  аливаа гадаргуун дээр тодорхой хугацаанд тэсвэртэй байгаа нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тогтоогдсон байдаг.

Тодруулбал хатуу биет дээр 3-4 цаг, модон эдлэл дээр 4 хоног, мэс заслын бээлийн дээр 8 цаг, ган эдлэл дээр 48 цаг, харин цаасан дээр 4-5 хоног тэсвэртэй байжээ.  Тиймээс дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу Эрүүл мэндийн сайд тушаал гаргасан. Энэ тушаалд хилийн чанадаас ирсэн зорчигчдын тээш, хувийн хэрэгсэл болон каргог ариутгаж, халдваргүйжүүлэх хугацааг тодорхой болгожээ. Өчигдрийн байдлаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон Мэргэжлийн хяналтын газраас 25 мянган чингэлэг, 20.800 вагонд халдваргүйжүүлэлт хийгээд байна.

ДЭМБ-аас мэдээлснээр "Ковид-19" цар тахал нь  гадаргуу дээр тогтох тэсвэртэй хугацаа нэмэгдээд байгаа юм. Тиймээс иргэд хилийн чанадаас цахим худалдаа хийж, ачаа тээш хүлээж авч байгаа тохиолдолд хувийн хамгаалах хэрэгсэлтэй байх, бээлийтэй гараар гадаргууг нээх, ариутгах, жимс жимсгэнэ зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг сайтар угааж хэрэглэхийг зөвлөлөө.