АНУ-ын Цагдаагийн алба хаагчдын шинэчилсэн журам батлагдлаа

    АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотод цагдаа нарын гарт амиа алдсан өнгөт арьст иргэн Жорж Флойд-ын төлөөх эсэргүүцлийн жагсаал 3 долоо хоногийн турш үргэлжилж байгаа. АНУ болон дэлхий даяар үргэлжилж байгаа хүний эрхийн төлөөх эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш АНУ-ын цагдаагийн алба хаагчидтай холбоотой дүрэм журамд өөрчлөлт, шинэчлэлт оруулах хүсэлтийг өнгөрөгч даваа гарагт АНУ-ын Конгресс дахь Ардчилсан намын төлөөлөл тус улсын дээд шүүхэд өргөн барьсан юм.

Шинэчилсэн журамд сэжигтнийг баривчлах үед боох мэх ашиглах, жагсагчид руу резинэн сум, нулимс асгаруулагч химийн хорт бодис цацахыг хориглосон заалтаас гадна цагдаагийн албаны зөрчлийг хянах үндэсний мэдээллийн санг байгуулж, зарим тохиолдолд сэжигтний байшин руу зөвшөөрөлгүй орохыг хориглох нэмэлт заалтуудыг тусгажээ.

Харин АНУ-ын Вашингтон хотын зөвлөл уг журмыг санал нэгтэйгээр дэмжиж 90 хоногийн дотор АНУ даяар хэрэгжиж эхлэх юм.

Түүнчлэн хэрэгжиж эхэлснээс 90 хоногийн дараа хугацааг нь цааш сунгах эсэх талаар зөвлөлийн гишүүдийн дунд дахин санал хураалт явуулж бүр цаашилбал олон нийтийн санал хураалтыг явуулсны дараа АНУ-ын нутаг дэвсгэрт тогтмол үйлчлэх эсэх нь шийдэгдэх юм.