Улсын их дэлгүүрт гарсан галын улмаас үүссэн хохирлын хэмжээ хэргийн газрын үзлэгийн дараа тодорхой болно

Өнгөрсөн ням гараг буюу зургаадугаар сарын 7-ны өдөр улсын их дэлгүүрт гал гарч 5,6,7 дугаар давхар бүхэлдээ шатсан. 16 цаг 40 минутаас эхэлж гарсан галын тархалтыг 17 цаг 30 минутад зогсоож, 21 цаг 30 минутад галыг бүрэн унтрааж дууссан. Тэгвэл зургаадугаар сарын 8-ны өдрийн 9 цагаас эхлэн хэргийн газарт үзлэг хийж үйл ажиллагаа эрхлэгч, түрээслэгчдийн бараа материалын бүртгэх, хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

Улсын их дэлгүүрт 4470 орчим түрээслэгч аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Гал гарсан өдрийн маргаашаас буюу 6-р сарын 8-наас эхлэн хэргийн газрын үзлэгийг мэргэжлийн байгууллагын хяналт дор зохион байгуулахын хажуугаар түрээслэгч, харилцагчдын бараа бүтээгдэхүүнийг бүртгэн  хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Одоогоор 6-р давхраас бусад давхарт галын нөхцөл байдлыг тогтоох, хэсэгчилсэн болон ерөнхий үзлэг дууссан байна.

Улсын их дэлгүүрт гарсан гал зургаадугаар давхраас эхлэн 5,6,7 дугаар давхар галд нэлэнхийдээ өртөж маш их хэмжээний хохирол учирсан байна. Өнөөдрийн байдлаар бараа бүтээгдэхүүнээ хүлээн авах бүртгэх зорилгоор объект руу гуравдах удаагаа нэвтэрч байна гэнэ.

Түрээслэгчдийн хувьд 100 хувь ослын даатгалд хамрагдсан байсныг онцолж байна. Гал гарсан давхраас бусад давхар их хэмжээний усанд автсан, бараа бүтээгдэхүүн норж гэмтсэн, тортогжилт ихтэй байгааг объект руу нэвтэрсэн түрээслэгчдийн төлөөлөл ярилаа.