Их британийн судлаачид биеийн байдал нь хүндэрсэн

      Өчигдөр дэлхий дахинд халдварын 142 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж Ковид-19 цар тахлын халдвар авсан нийт хүний тоо 8.2  сая, нас барсан хүний тоо 445 мянгад хүрээд байна. Харин халдвараас эдгэсэн хүний тоо 4.3 саяд хүрчээ.

Өчигдрийн байдлаар БНХАУ-д халдварын 44 шинэ тохиолдол бүртгэгдэж цар тахлаар өвчилсөн хүний тоо 83 мянгад хүрчээ. Тус улсын нийслэл Бээжин хотын хүнсний захад Ковид-19-ийн халдвар дэгдсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд бээжин хотоос гадагш таксигаар зорчигч тээвэрлэхийг хоригложээ. Түүнчлэн Бээжин хотын эрх баригчдын зүгээс тээврийн хэрэгслийн халдваргүйжүүлэлт ариутгалыг тогтмол хийхийг холбогдох байгууллагад нь үүрэг болгон өгсөн байна.

Тэгвэл ОХУ-ын Эрхүү мужид сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид-19 халдварын 79 шинэ тохиолдол илэрч цар тахлаар халдварласан хүний тоо 4747-д хүрчээ.Тус мужийн засгийн газраас Ковид-19 халдварын тархалтын байдал хүнд байгаатай холбогдуулан ирэх зургаадугаар сарын 24-нд явуулахаар товлосон аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан баяр ёслолын үйл ажиллагааг Эрхүү мужид зохион байгуулахгүй хэмээн мэдэгдсэн байна.

Харин Их Британийн Оксфордын их сургуулийн судлаачидын хийсэн туршилтаар хямд үнэтэй, түгээмэл хэрэглэгддэг эмийг биеийн байдал нь хүндэрсэн Ковид-19 өвчтөнүүдийн амийг аврахад үр дүнтэй болохыг тогтоожээ.  Уг эм нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй  бөгөөд Их Британийн зүгээс анх удаа үр дүнтэй эм гэж зарлаж байгаа нь энэ юм. 50 паундын үнэтэй тус эмээр Ковид-19-ийн халдвар авсан найман өвчтөний амийг аврах боломж олдож байгаагаас гадна удахгүй үр дүнгийн тайлангаа гаргана гэж Оксфордын их сургуулийн анагаах ухааны профессор Мартин Лэндри мэдэгдсэн байна.