АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп цагдаагийн байгууллагын шинэчлэлийн тухай зарлигт гарын үсэг зуржээ

АНУ болон дэлхий даяар үргэлжилж байгаа хүний эрхийн төлөөх эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш тус улсын цагдаагийн алба хаагчидтай холбоотой дүрэм журамд өөрчлөлт, шинэчлэлт оруулах хүсэлтийг өнгөрөгч 6-р сарын 11-нд АНУ-ын Конгресс дахь Ардчилсан намын төлөөлөл тус улсын дээд шүүхдээ өргөн барьсан юм. 

Тэгвэл өнгөрөгч мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цагдаагийн байгууллагын шинэчлэлийн тухай тусгай зарлигт гарын үсэг зуржээ. Уг зарлигт хүч хэрэглэх стандартын талаар цагдаагийн алба хаагчдад сургахыг холбогдох байгууллагад уриалсан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс энэхүү зарлигийг АНУ-ын бүх мужийн хууль хүчний байгууллагад мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжинэ хэмээн цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр онцолжээ. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч уг зарлигт гарын үсэг зурсны дараа ардчилсан намын гишүүдийн шүүмжлэлд өртсөн байна.

Тодруулбал энэхүү зарлигт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, цагдаагийн балмад зан үйлтэй тэмцэхэд шаардлагатай зүйлүүд болон боох мэхийг хориглох зэргийг тусгасангүй хэмээн эрх баригчдын зүгээс буруутгасан байна.

Хүний эрхийн төлөөх эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлснээс гурван долоо хоногийн дараа дээрх зарлигийг гаргасан ч ардчилсан намын гишүүдийн санал болгосон заалтыг оруулаагүй нь олон хүний дургүйцлийг төрүүлээд байгаа юм.