БНАСАУ болон БНСУ-ын харилцаа сайжрах хандлагатай байна

Өчигдөр Солонгосын хойгийн дайн эхэлсний 70 жилийн ой тохиосон. Тэртээ 1950 онд эхэлсэн уг дайны  улмаас энгийн номхон ард иргэд болоод олон зуун мянган цэрэг амиа алдаж нөхөж баршгүй хохирол учирсан юм. Хэдийгээр дайны дараа 2 солонгосын хоорондын харилцаа муудаад байсан ч өнгөрөгч 2018 онд хэлэлцээр байгуулж сайжрах хандлага ажиглагдсан.

Умард Солонгосын дүрвэгчид хэдэн мянган ухуулах хуудас илгээсний хариуд өнгөрсөн долоо хоногоос эхлэн БНАСАУ хоёр солонгосын хилийн дагуу оршдог бүс нутгуудад суртал ухуулгын зориулалт бүхий 20 орчим чанга яригчийг байрлуулаад байсан юм.

Мөн БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё жон БНСУ-ын эсрэг чиглэсэн цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөө гаргаад байсан нь 2 Солонгосын хурцадмал байдлыг даамжруулсан хэмээн олон улсын ажиглагчдын зүгээс шүүмжлэлд өртөөд байжээ. Тэгвэл өчигдөр Умард солонгосын хөдөлмөрийн намын цэргийн төв комиссын 5 дугаар чуулганы үеэр Умард солонгосын удирдагч Ким Жон Ун БНСУ-ын эсрэг чиглэсэн цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацааг түр хойшлуулсныг тул улсын төв мэдээллийн агентлаг мэдээллээ. Мөн БНСУ-тай залгаа хилийн дагуу суурилуулсан хэдэн арван чанга яригчаа Умард солонгосын цэргүүд буулгаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.

Өчигдөр 1950 оны Солонгосын хойгийн дайны үеэр амь алдсан цэргүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслол солонгосын хойгийн 38-р өргөрөгт боллоо. Тус ёслолын үеэр БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ ин Умард солонгосын талаас төлөвлөгөөгөө түр зогсоох алхмууд хийсэн нь сайны дохио гэж онцолсон байна. Түүнчлэн хүндэтгэл үзүүлэх ёслолд Солонгосын хойгийн дайнд оролцож, тулалдаж явсан 90 гаруй ахмад дайчид оролцжээ.