Энэ удаагийн Сонгуулийн ирцийн мэдээллийг анх удаа сонсголгүй дохионы хэлмэрч дамжууллаа

УИХ-ын 2020 оны ээлжит Сонгуулийн үеэр сонсголгүй иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах зорилгоор анх удаа тэжээгч хэлмэрчтэй, сонсголгүй дохионы хэлмэрч сонгуулийн ирц, болон сонгуулийн дүн мэдээг орчуулж хүргэлээ.

Тэжээгч хэлмэрч гэдэг нь сонсголтой дохионы хэлмэрчийг хэлдэг. Сонсголтой дохионы хэлмэрч буюу тэжээгч хэлмэрч нь хүний яриаг сонсголгүй хэлмэрчид хэлмэрчилж өгснөөр тухайн сонсголгүй хэлмэрч сонсголын бэрхшээлтэй иргэдэд дамжуулан тайлбарлах байдлаар энэ удаагийн сонгуулийн ирц болон эцсийн дүн мэдээг хүргэжээ. Тодруулбал сонсголтой дохионы хэлмэрчээс илүүтэй сонсголгүй иргэн мэдээллийг илүү хүртээмжтэй үр дүнтэй тайлбарлан хүргэдэг.

Энэ удаагийн сонгуулиар хоёр сонсголтой хэлмэрч буюу тэжээгч хэлмэрч, 4 сонсголгүй хэлмэрч сонгуулийн ирц болон дүнгийн талаарх мэдээллийг сонсголын бэрхшээлтэй иргэдэд дамжуулан хүргэлээ.